Шууд Chart

“Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2013-11-01 13:34:07

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Японы “Жайка” олон улсын байгууллагын “Нийтийн үйлчилгээний нэгтгэл”-ийн сайн дурын гишүүдтэй хамтран “Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөр нийслэлийн 16 дугаар сургуулиас эхлэн хэрэгжих юм.  Ингэснээр хог хаягдлын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох давхар зорилготой энэхүү хөтөлбөрөөр анги хамт олны дунд хоёрдогч түүхий эд цуглуулах уралдаан зохион байгуулж, сурагчдын цуглуулсан хуванцар сав, шил, лаазыг худалдан авч, урамшуулал олгох юм байна. Цаашид нийслэлийн бусад сургуулиудад хэрэгжүүлэх аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 3337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй