![](/uploads/201311/news/thumb/2182e4a348f7f4f3c826101929ab2300_x3.jpg)
"Ус" үндэсний хөтөлбөр бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэж салбарынхан дүгнэж байна. Хөтөлбөрт усны нөөц нэмэгдүүлэх, дахин ашиглах, хүн амыг ундны усаар хангах талаар тусгасан байдаг. Энэ тухай хууль батлагдаж, үндэсний хөтөлбөр боловсруулсан ч, хэрхэн хэрэгжүүлэх дүрэм журам батлаагүй байгаа нь хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзлээ.
Тухайлбал ахуйд хэрэглэсэн саарал усыг дахин ашиглах шинэ технологийг Монгол эрдэмтэд санаачилсан бөгөөд бага зардлаар бүтсэн энэ технологийг сүүлийн үеийн орон сууцанд суурилуулж, дахин ашиглах боломжтой аж.
Ингэснээр манай орон усны нөөцөө хэмнэх бололцоотой.
Саарал усыг дахин ашиглах боломжтой | ||
Үзсэн: 2998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.