Шууд Chart

“Чингис бонд”-ын 930 тэрбум төгрөг зарцуулагджээ

2013-11-01 16:11:27

Чингис бондын зарцуулалтын талаар ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.

Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг  үзүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл одоогийн байдлаар 930 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ.  Мөн авто зам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, барилгын материал зэрэг салбарт хэрэгжиж бyй хэд хэдэн төслүүд байгаа юм. Тодруулбал,

1. Гудамж төсөл: Нийслэлийн авто замын 33 уулзварыг  шинэчлэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаас 18 уулзварыг ашиглалтад оруулахад 34 тэрбум төгрөг


2. Авто зам: 1800 км авто зам барихад нийтдээ 570 тэрбум  төгрөгийг  зарцуулахаас өнөөдрийн байдлаар 855 км зам, 260 км далангийн ажилд 300 орчим тэрбум төгрөг

3. Дэд бүтэц: Чингис бондоос 416 тэрбум төгрөг төлөвлөснөөс нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх, орон сууцыг шугам сүлжээнд холбох ажилд 120 тэрбум төгрөг  зарцуулахаас өнөөдрийн байдлаар 70 гаруй тэрбум төгрөг
4. Орон сууцны барилгыг дэмжихэд 100 сая ам.доллар төлөвлөснөөс 64 тэрбум төгрөгийг Буянт  Ухаа хороолол барихад

5. Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт ноос, сүү, арьс, оёдлын үйлдвэрийг дэмжих чиглэлээр 270 тэрбум төгрөгийн зээлийг  арилжааны  банкуудаар дамжуулан  олгохоос 44 тэрбум  төгрөгийг тус тус  зарцуулжээ.
 
Түүнчлэн,

6. Тавантолгой төсөлд Монголын төлөөс 50 сая доллар гаргахаас одоогоор 1.6 сая ам.долларыг ашигласан

7. Шинэ төмөр зам: Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тавигдах төмөр замын далан барих ажилд одоогоор 216 тэрбум төгрөг гаргасан. Энэ ажилд нийтдээ 400 орчим сая ам.доллар шаардлагатай

8. Байшин үйлдвэрлэх кобинатын төсөл /БҮК/ Үйлдвэр байгуулахад нийтдээ 24 сая ам.доллар шаардлагатайгаас 3/1 хувь буюу долоон сая ам.долларын зээл олгосон. Нэг жилийн дараа үйлдвэр ашиглалтад орно.

9. Төмөрлөгийн үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр “Бэрэн”, “Мон-Лаа” зэрэг дөрвөн компанийн төслийг  тус тус санхүүжүүлэхэд зарцуулсан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Чингис бонд”-ын 930 тэрбум төгрөг зарцуулагджээ   
Үзсэн: 3744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2014-02-26 01:27
manai ulsch ih l orond oronh ni dee ydaj bhad $ osood l bhimdaa aayaaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-04 02:42
ingesen bol
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-02 00:22
Enenees iluu zadardaggui too yu. Heden company avsan yum boloo. Eniig l medmeer bna. Uniin duntei ni tusel hutelbertei ni
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-01 23:14
Bondiin mungenees hiih ajil olj avmaar bn. Baga saga ajil hiideg turshalag bn. Hend haashaa handah ve yaj shalgaruulaad bna

Бидэнтэй нэгдээрэй