Шууд Chart

Кэмил Сточ дараалан таван гараанд түрүүллээ

2017-01-24 07:18:03

Олон улсын цанын холбооноос зохион байгуулдаг 38 дахь удаагийн трамплин үсрэлтийн дэлхийн цомын АШТ-ий энэ оны 14 дэх гараа Польшийн Закопень дэх цанын баазад болж ялагчаа тодрууллаа. Сүүлийн 4 гараанд дараалан түрүүлээд байсан Польшийн алдарт тамирчин Кэмил Сточ энэ гараанд түрүүлбэл 5 гараанд дараалан түрүүлсэн амжилтад хүрэх байсан. Сочигийн олимпийн наадмын хос алтан медальт, 2013 оны дэлхийн аварга, 2014 оны дэлхийн цомын эзэн Кэмил Виктор Сточ энэ өдөр ч мөн энэ цаг үеийн шилдэг тамирчин болохоо батлан харуулж, 287.4 оноо авсан амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Тэрээр энэ жилийн 6 дахь гараандаа түрүүлж байгаа нь энэ юм. Харин Германы Андреас Веллингер, Ричард Фрайтаг нар удаах байрт шалгарсан амжилттай энэ өдрийн гарааг өндөрлүүлжээ.

Польшийн алдарт тамирчин, 29 настай Кэмил Сточ нийт 14 гарааны дараах нийлбэр дүнгээр 933 оноотойгоор дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж байгаа бүх тамирчдыг хошуучилж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Кэмил Сточ дараалан таван гараанд түрүүллээ  
Үзсэн: 1997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй