Снөүбордын дэлхийн цомын АШТ 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Нийтдээ 5 төрөлд 34 гарааны уралдаан явагдаж, ялагчаа тодруулдаг энэ тэмцээний ээлжит гараа АНУ-ын Солт Лэйк хотын Солитюд ууланд байрлах цанын баазад крос ангилаллаар явагдлаа. Сочигийн олимпийн наадмын снөүборд кросс ангилалд 20 насандаа алтан медаль хүртсэн Чехийн алдарт тамирчин Ева Самкова энэ гараанд хошуучилж, 2017 оны оны дэлхийн цомын тэмцээний эхний түрүүгээ хүртсэн бол энэ жил аваргаа хамгаалан уралдаж байгаа Италийн алдарт Мишела Мойоли, АНУ-ын Линдсей Якобеллис нар удаах байруудыг эзэлжээ.
Тэгвэл эрэгтэйчүүдээс энэ өдрийн гараанд Австрийн Алессндро Хаеммерли манлайлж, дэлхийн цомын тэмцээний хүрээнд 2 дахь түрүүгээ хүртсэн. Өмнө нь тэрээр одоогоос 4 жилийн өмнө дэлхийн цомын тэмцээний шагналын тавцны оргилд гарч байжээ. Харин 2-р байрт Италийн Омар Висинтин шалгарсан бол АНУ-ын тамирчин Алекс Бейбоүлд 3-р байр эзэлжээ.
Эдгээр тамирчид кросс ангилалд нийлбэр дүнгээр мөн эхний 3 байрт жагсаж байна. Снөүборд кросс ангиллын дараагийн гараа энэ сарын 4-ний өдөр Болгарийн Банско-д зохион байгуулагдана.
Снөүбордын дэлхийн цомын тэмцээн АНУ-д үргэлжиллээ | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.