![](/uploads/201701/news/thumb/d9ba244fb6a7441f1d08ffab5fdec0b9_x3.jpg)
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь улирал эхлээд лигийн 30 баг тус бүр 50 орчим тоглолт хийгээд байна. Өнөөдөр лигийн дорнод бүсийг амжилтаараа тэргүүлж байгаа Александр Овечкин тэргүүтэй “Вашингтон Кэпиталс” баг “Каролина Харрикейнс”-тэй улирлын ээлжит тоглолтоо хийлээ. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон энэ тоглолтыг талбайн зочин баг “Харрикейнс”-ийн залуус тун эрч хүчтэй эхлүүлж, Жордан Стаал тооны харьцааг нээсэн. Гэсэн ч “Нийслэлчүүд” тоглолтын үлдсэн цагт өрсөлдөгчөө бүх талаараа илүүрхэж 6:1-ийн харьцаатай хожсон. ОХУ-ын шигшээ багийн тамирчин, “Вашингтон Кэпиталс” багийн хамгаалагч Дмитрий Орлов энэ өдөр 2 гоол оруулж шилдэг тоглолтоо үзүүлсэн байна. Тэгвэл Евгений Кузнецов, Ти Жей Оши, Ларс Эллер, Жастин Уильямс нар тус бүр нэг шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ. Вашингтон Кэпиталс” энэ улирал эхэлсэнээс хойш нийтдээ 47 тоглолтоод оролцоод байна. Үүний 32-т нь хожсон амжилтаараа тэд лигийн дорнод бүсийг тэргүүлсээр байгаа юм.
"Нийслэлчүүд" дорнод бүсийг тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.