Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 02/

2013-11-02 07:23:58

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой сарын шинийн 29. Таван шар мэнгэтэй хар бич өдөр. Санчир гараг. Наран 08.00-д мандаж, 17.52-д жаргана. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Сэрэхүй. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Тааварлашгүй өдөр. Энэ өдөр ноцтой уур амьсгал зонхилохын дээр далдын сэтгэл хөдлөм байдалд байна. Зарим матрууд амралтын өдрийн цэвэрлэгээгээ хийж, санаандаа нийцсэн нийгмийн үйл ажиллагаа эсвэл шашны үйлс хэрэгт оролцоно. Бусад нь чөлөөт цагаараа хийх цаг хугацаа их шаардсан ажилдаа ханцуй шамлан орно. Өөрийгөө оролцуулах гэсэн олон үйл ажиллагаанд оролцож гунигтай байдлаасаа зутгах хэрэгтэй. Ер бусын гэнэтийн бэлгүүд эсвэл цагаан цайлган санаанууд таны зам дээр ирэх болно. Сайн найзтайгаа өөрийн нөхцөл байдлаа хуваалцах их тухтай байна.

 

Хумх (1/20-2/18)   

Тайван өдөр. Гэр бүлийнхэн тань тантай хамт дуртай зүйлээ хийх гэж оролдохийг хичээх хэдий ч та бага зэрэг эргэлзэж тээнэгэлзэх нь байна. Гэхдээ тэдний асуултанд хариулахаасаа өмнө эргэцүүлэн бодох нь зүйтэй. Та тэдэнтэй нөхөрсөг байж цаг мөч бүрийг дулаан уур амьсгалтай өнгөрүүлэх нь баяр баясал инээд хөөрийг бэлэглэнэ.

 

 

Загас (2/19-3/20)

Эмх замбараагүй өдөр. Хэрэв та өнөөдөр ажиллах шаардлагагүй бол нэмэгдэж байсан асуудлуудаа багасгах аргын талаар бод. Урт хугацааны аялалын талаар бодох нь зөвхөн тасалбар болж л үлдэх болно.Урт хугацааны аялал нь танд тийм ч шаардлагатай биш санагдаж байна. Гэвч жижиг хотод нэг, хоёр цаг аялах нь танд хэрэгтэй бүх адал явдлыг авчирах болно. Сайн дураараа явах нэг найзтайгаа яв. Энэ сард өөрийн оюун санаагаа алдахгүйн тулд зарим нэг арга чаргыг хайх хэрэгтэй ба танд урам зориг өгөх адал явдал зөвхөн эмчийн зөвлөсөн зүйл л байх болно.

 

Хонь (3/21-4/19) 

Амралтын өдрүүдээр таны чадамж боломжийг нээж болох ирээдүйг төлөвлөх бололцоо гарч ирнэ. Нууц хайр дурлалын явдал сонирхолтой байж болох ч өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь өдөр ирэх тусам сорсоор байдгийг сана. Өөрийнхөө хийж буй үйлдэлд ухаалгаар хандаж өөртөө үнэнч бай. Танд үнэхээр иймэрхүү хайр дурлал хэрэгтэй эсэхийг асуу.

 

Үхэр (4/20-5/20)   


Үхрийнхэн өөрийгөө ялж сөрөг үйлдлийн өмнө сөрж зогсох болно. Амьдралын тогтвортой байр суурийг нь шалгаж магадгүй. Бүтээлийн өсөлт шинжлэх ухаан судлах гар урлал хийх зэрэгт таатай. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж олдоно. Хайртай хүнээ тэврэх нь таны сэтгэлийг дулаацуулах бөгөөд та аз жаргалаа мэдрэх болно. Хичээл зүтгэлээ бүү орхи. Гэхдээ амралтаа бүү мартаарай. Өтгөн кофе цай уух архи дарс уух зэргээс татгалз.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Тайван өдөр. Амралтын өдрийнхөө төлөвлөгөөг сайн гарга. Таны анхаарлыг сарниулах зүйлээс хол бай. Ялангуяа ямар ч төрлийн онцгой аюултай спортоор тоглохыг хүртэл хянах хэрэгтэй. Хайр дурлал тань булан эргээд таарч магадгүй хосууд эргэлзээтэй байдалд байж санаа зовж харилцаа уналтанд орно. Гоонь эрчүүд холбоонд элсэж романтик үдшийг төлөвлө. Хүүхэд асрагч хөлслөж, ресторанд оройн зоог захиалж дотно харилцаагаа сэргээ.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Завгүй өдөр. Завгүй өдөртэй нүүр тулахдаа бэлд. Танд яг л зугтмаар санагдах хэд хэдэн асуудлууд ажил болон гэрт тань гарах болно. Од эрхэсийн нөлөө гэр болон түншлэлийн хооронд сэтгэлийн дарамтыг үүсгэнэ. Стресс тань ирж буй тоо хэмжээний цугларалт эсвэл гэрийн шинэчлэлтийн ажлаас тань болж нэмэгдэж болох юм. Тиймээс хойшоо нэг ухраад нехцөл байдлыг шинэчилэн үзвэл энэ танд сэтгэлийн дарамтыг тань бууруулахад туслана.

 

Арслан (7/23-8/22)   

Ашигтай өдөр. Хэрвээ та өмнө нь өгөөмөр хүн гэдгээ мэдэрч байсан бол одоо илүү ихийг мэдрэнэ. Учир нь хайр мөнгөний гариг венус гурван долоо хоногийн тypш нумын орд руу айлчлах болохоор. Ихэнх арслангууд энэ үед шан харамжаар шагнуулахдаа гадарлана. Танд концерт үзэхээс ч илүүтэйгээр маш том боломж гарч ирнэ. Урамшуулал эсвэл цалин тань өсөх зэрэг бүтээлч чадвараа ашиглан мөнгө олох гэж байгаа хүмүүсийн ашиг орлого авчирах ажил гэнэт өсөх болно. Холимог бизнес одоо илүү их ашигтай байна.

 

Охин (8/23-9/22)   

Хоёрдмол өдөр. Өнөөдөр таны хувьд тийм ч чухал биш хоёрдугаарт тавигдах зүйлд анхаарлаа хандуулахгүйг хичээ. Түүнчлэн дэмий хоосон ярианд бүү оролц. Энэ удаад алдаж өнгөрүүлсэн зүйлийг ирээдүйд буцаан олж авахад туйлын хүнд байх болно. Хувийн амьдралд зарим нэг өөрчлелт гарч болзошгүй. Танд хайр сэтгэл болон нийгмийн байдал хоёрын нэгийг сонгох хэрэг гарч мэднэ.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Бүтээлч өдөр. Албан ажил чинь таныг зовоосоор байна. Иймээс өглөө эртлэн босч төлөвлөсөн ажлуудаа барьж ав. Танд хийх ажил их байгаа учир амралтын өдрүүдээ ч гэсэн үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Өөрийн ярьж байгаа зүйлээ цэгнэж, буруу хэлсэн үгнээс болж хэн нэгнийг гомдоохоос болгоомжил. Ингэснээр хамтын үйл ажиллагаа болон чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Оюутан сурагчдын хувьд интернэт, компьютер ашиглаж, судалгаа шинжилгээ хийхэд эерэг үр дүнг авчирна.

 

Хилэнц (10/23-11/21)   

Ирээдүйтэй өдөр. Та ажил албандаа хянуур байж чадвал бүх зүйл амар хялбар бүтэхээс гадна нэр хүнд тань өснө. Танихгүй хүнтэй хариллцах тохиолдолд аль болох эелдэг даруу байвал хэн хэнийх нь ажил үйлс бүтэмжтэй сайн байна.

 

 

Нум (11/22-12/21)   

Хуурмаг өдөр. Өнөөдөр ажил мэргэжлийн болон хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий гэхдээ хор уршиггүй байх ёстой. Та гэнэн цайлганаар нууц мэдээллийг ил гаргачихаж болзошгүй тул маш болгоомжтой бай. Сэтгэлзүйн төвөгтэй байдал хайр сэтгэл мөн гэрлэлтийг нураана. Харилцан буулт хийх нь эв найрамдлын түлхүүр юм.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 02/  
Үзсэн: 2383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй