Шууд Chart

Лара Гют 6 дахь түрүүгээ хүртлээ

2017-01-29 17:48:21

Уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн энэ оны 24 дэх гараа Италийн Кортина д”Ампеззод уулын уруу эгц хурдтай буух төрөлд явагдлаа. Энэ оны тэмцээний уулын уруу эгц хурдтай буух төрлийн 6 дахь гараа ийнхүү болж, ялагчдаа тодрууллаа. Өнгөрсөн жилйин дэлхийн цомын эзэн, Швейцарын алдарт тамирчин Лара Гют шилдэг форумтай байгаагаа харуулж, энэ өдрийн гараанд мөн тэргүүн байрыг эзэлсэн байна. Уулын уруу хурдтай буух төрөлд энэ жил эхний түрүүгээ хүртсэн Лара Гют одоогоор явагдаад буй нийт 24 гарааны 6-д нь тэргүүн байр эзлээд байна.

25 настай Лара энэ өдөр 1 минут 37.08 секундын амжилтаар бүх тамирчныг хошуучилсан юм. Дэд байрт Италийн нэрт тамирчин Софиа Гожжиа шалгарсан бол Словенийн Илка Стуеч 3-р байрт орсон амжилттай энэ өдрийн уралдааныг өндөрлүүллээ.

АНУ-ын алдарт тамирчин Линдсей Вонн өнгөрсөн жилийн дэлхийн цомын тэргүүлж байх үедээ хэдий хүнд бэртсэн ч уулын уруу хурдтай буух төрөлд тэргүүн байр эзэлж байсан. Ванкоуверийн өвлийн олимпийн аварга, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын тэмцээний 4 удаагийн аварга, алдарт  Линдсей Вонн энэ өдөр мөн уралдааны замдаа осолдсон байна. Дэлхийн цомын 24 гарааны дараах нийлбэр дүнгээр 1053 оноотой Микеала Шиффрин тэмцээнийг тэргүүлж байгаа бол дэд байрт бичигдэж байсан Лара Гют өнөөдрийн гараанд түрүүлж, бүтэн 100 оноогоо авсанаар түүнээс ердөө гучхан онооны дутуутай болж ирлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Лара Гют 6 дахь түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй