Шууд Chart

"Их Буучид" 5-р шатанд шалгарлаа

2017-01-29 18:07:19

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 4-р тойрогт Английн "Премьер лиг"-ийн тэмцээний “Арсенал” болон “Саутхэмптон” гэсэн шилдэг багууд учраа таарсан. "Сент-Мэри" цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод багууд аль аль нь шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргаж, ширүүн өрсөлдөөнийг үзүүлжээ. "Саутхэмптон" клуб сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожоод байсан бөгөөд энэ 7 хоногт Английн лигийн цомын тэмцээнд алдарт "Ливерпүүл" клубыг хожиж, тэмцээний дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Тоглолтын эхний үед зочин баг “Их буучид” өрсөлдөгчөө бүх талаараа  илүүрхэн тоглож, 3 гоолыг оруулсан нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн.

Эхний 2 гоолыг 26 настай Англи довтлогч Дэнни Уэлбек оруулсан бол Тео Уолкотт 3 дахь гоолыг оруулсан юм. Тео Уолкоттын хувьд энэ өдөр дахь 2 гоолыг "Гэгээнтнүүд"-ийн хаалганд оруулсан юм. Улмаар Арсен Венгерийн залуус 5:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожиж, Холбооны цомын тэмцээний 5-р шатанд шалгарсан. "Их буучид"-ын хувьд сүүлийн 4 тоглолтдоо ийнхүү дараалан хожлоо. Мөн 2003 оноос хойш анх удаа "Саутхэмптон"-ыг талбайд нь хожиж байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Их Буучид" 5-р шатанд шалгарлаа  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй