Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 03. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой сарын шинийн 30. Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Адъяа гараг. Наран 08.01-д мандаж, 17.50-д жаргана. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19) : Эерэг өдөр. Сар таны мөнгөний гэрт байгаа тул санхүү өмч хөрөнгө үнэ цэнэтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулах болно. Энэ бол таны хувьд хувийн нөөц бололцоогоо дүгнэн шинжлэх сайхан боломж. Мөн түүнчлэн таны орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэх чадлынхаа хэрээр амьдарч байгаа эсэхээ тооцож үзэх цаг. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тул үрэгдсэн мөнгөө одоо нөхөж олбол зохино. Өрнийхөө хагасыг төлөвлөж байснаас эрт төлөх боломжийг энэ сайхан бөгөөд эерэг үе овсгоотой матрынханд олгоно. Дотор хүнээ сонсоход цаг зарцуулж, хэрэв зүүд чинь ердийнхөөсөө илүү амьд, тодорхой байвал бүү гайх.
Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Амралтын өдрийг гэр бүлийнхэндээ зориулж амарч өнгөрөөхөөр төлөвлө. Хэт идэвхитэй амьдралын хэв маяг бүү мөрд. Энэ нь эрүүл мэндэд тань таагүй нөлөө үзүүлнэ. Таны хэрэгцээ ба боломж хоорондоо тохирч байна. Үдээс хойш гэртээ байж гэр бүлийн хүрээнд бяцхан баяр зохио.
Загасны орд (2/19-3/20): Сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдөр. Магадгүй та огцом уурлаж сэтгэл хөдлөлд автана. Оройдоо хэтрүүлэн идсэнээр ганцаараа үлдэхийг илүүд үзэх байх. Буйдан дээр суун сайн ном уншиж сайн идэж сайхан амарснаа санах нь танд хуучин хэвэндээ ороход туслана. Гэсэн хэдий ч та гэртээ үлдэхийг хүснэ. Харин найз нөхөд тань гэрт тань үлдэхийг хүсэх болно. Хэдий зовлон шаналалтай байсан ч, өөртөө итгэлтэй бай. Гэр бүлийнхэн найз нөхөд тань тантай хамт үлдэх болно. Хүн бүхэнд тохитой байж өөрсдөө хөгжихүйцээр цагийг төлөвлөн зохион байгуул. Хайртай хүн тань таныг гомдоосон ч сэтгэл зовоосон маргаан тулаанаас зайлсхийх хэрэгтэй.
Хонины орд (3/21-4/19): Идэвхтэй амралт биеийн ерөнхий байдалд эерэгээр нөлөөлнө. Цана чаргаар гулга. Ресторанд суух, гэртээ буйдан дээр телевизийн өмнө хэвтэхээс хамаагүй илүү. Хэрэв та автомашин ба машины худалдан авалт борлуулалт хийж, үнэртэн зарж байгаа бол зохих ёсоор шагнагдана. Энэ өдрийн урт хугацааны төлөвлөгөө зохиож ажилдаа зориулагтун. Ялангуяа эхлэх гэж санаж байсан боловч хойшлуулсаар байсан ажил амжилтыг олно.
Үхрийн орд (4/20-5/20): Аз гийсэн өдөр. Өнөөдөр та өөрийгөө баатар хэмээн төсөөлж болно. Бусдыг татах онцгой эрч хүчтэй байна. Хосуудын уулзалт таатай. Тойруу замаар дөхвөл хувийн амьралдаа ихээхэн амжилт олох болно. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай цаг үе ирлээ. Амжилт алдар нэр хүндэтгэл танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз.
Ихрийн орд (5/21-6/21): Сонирхолтой өдөр. Арга хэмжээнд оролцох урилга хүлээн авах бөгөөд нөлөө бүхий, хүчирхэг дээд зиндааныхантай уулзах боломж гарна. Сайхан хувцасласан, өөртөө итгэлтэй байвал тэднээс бараг ялгагдахгүй. Ганц бие ихрүүд хэн нэгэнд сэтгэл алдарч магадгүй. Азтай хувь тавилан таны талд байгаа тул таны хийх зүйл бол үүнийг алдахгүй байх. Заримынх нь эрүүл мэнд таагүй байх ч энэ үе удахгүй өнгөрнө гэдэгт итгэ. Гэхдээ шим тэжээлтэй витаминлаг хоол хүнс хэрэглэ. Зочид хүлээн авах гэж буй эзэгтэй нар хоол хүнсээ цуглуул.
Мэлхийн орд (6/22-7/22): Зорилготой өдөр. Мэлхийнхэн орчлон ертөнцөөс хүчний дэмжлэг авч бие махбод нь эрч хүчтэй байна. Таны хайр дурлал гэрлэлт амлалтын талаарх хуучинсаг санаанууд одоо өөрчлөгдөнө. Хэсэг хугацааны өмнө боломжгүй мэт байсан зүйлс одоо боломжтой болно. Та цагийг нэгэн хэвийн бус зугаатай өнгөрүүлмээр байвал найз нөхөд хамт олныхоо урилгыг хүлээн авч уулзан хамтдаа хотоос гарч аялалд яв. Таны ажилтай холбоотой сайн мэдээ ирнэ эсвэл хань тань банкруу явахдаа бүхий л замын турш таньруу инээмсэглэнэ.
Арслангийн орд (7/23-8/22): Дэмжих өдөр. Шаардлагатай эд зүйлс, баярын бэлэгнүүд цуглуулах зэрэг арын ажилдаа гүйж байгаа хүмүүс өнөөдөр эдгээр зүйлсдээ ахиц гаргах хэрэгтэй. Өгөөмөр сэтгэл тань таныг хэцүү зүйлийг үзэж байгаа ойрын хамаатан садан, ялангуяа ах дүү, үеэл, зээ дүү нартаа гараа сунган туслахад хүргэнэ. Бодит байдал давамгай байх үед хайртай холбоотой ирээдүйн шийдвэр бүх зүйлийг сайхан болгох болно. Мөн энэ мэдрэмж танд сэтгэл хангалуун байдал, аюулгүй сонголтыг өгнө. Хэрвээ таны хамтрагчийн жин бага зэрэг нэмэгдэж эсвэл дасгал хийхдээ залхуураад байвал түүнийгээ фитнесст явуулахаар идэвхжүүлж өгөх нь хамгийн сайн арга.
Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Гэр орны амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Хариулт нь их амархан. Таны ордны хүмүүст зарим зүйл тийм амархан ирдэггүй. Таны хашир үүрэг хариуцлагаа ухамсарладаг байдал ойр дотны хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэвч таны удирдахуйн ухаан бусдыг нэгэн гарын дор зангидахад туслана. Зарим охины ордны хүмүүст их санаа зовох асуудал байхгүй байхад харин санхүүдээ санаа зовно. Тийм учраас өөдрөг бай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Жаргалтай өдөр. Өглөөг орондоо тайван хэвтэж аливааг эрэгцүүлэн өнгөрүүл. Сугар гаригийн нөлөөгөөр таны бүтээлч байдал дээшлэх бөгөөд хумхын ордтой нэгдсэнээр хайр дурлал, гэр бүлийн асуудалд нөлөө үзүүлнэ. Та гайхалтай хайр дурлалтай учрах бөгөөд та яг л тэнгэрт нисэн дүүлж буй мэт байх болно. Ихэнх жинлүүрийнхэн гэртээ үлдэж хувийн асуудлаа цэгцлэхийг хүсэх бөгөөд бүтээлч байдал нэмэгдэж, олон шинэ санаа төрөх болно. Хайрттайгаа цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Болгоомжлох өдөр. Танд сонголт байхгүй бол аль болох дулаан хувцас өмсч, эсвэл гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Хуулийн хүрээнд ч замбараагүй байдал , хууран мэхлэлт байж болзошгүй тул өөрийн зөн совингоо анхааралтай сонсох шаардлагатай. Хэрэв таалагдахгүй бол хэн нэгний ятгалагаар өөрт тааламжгүй зүйлийг бүү хийгээрэй
Нумын орд (11/22-12/21): Тэвчээртэй байх өдөр. Та мөнгөө өөрөөсөө нууж хадгалахаас илүү замбараагүй үрдэг зан таны гэр бүлийн маргааныг үүсгэнэ. Та орлого ба зарлагаа нарийн тооцоолж тэмдэглэл хөтлөх нь мөнгөө арвижуулах арга замыг олоход тусална. Хүүхдүүдтэй холбоотой нэлээдгүй зардал гарна. Та нэмэлт орлогын талаар бодох цаг болжээ.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 03/ | ||
Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.