![](/uploads/201701/news/thumb/13d745dca134034b2c4edff45c8ec852_x3.jpg)
Олон улсын цанын холбооноос дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 25 дахь гараа "супер жи" ангилалд болж ялагчдаа тодрууллаа. Италийн Кортина д”Ампрезза дахь цанын баазад болсон энэ удаагийн гараа 2017 оны оны дэлхийн цомын тэмцээний "супер жи" ангилалд болж байгаа 4 дэх гараа байлаа. Энэ өдөр Словенийн нэрт тамирчин Илка Стуеч тэргүүн байрт шалгарсан. Тэрээр энэ оны дэлхийн цомын тэмцээний 5 дахь гараандаа ийнхүү түрүүлж байгаа юм. Харин дэлхийн цомын тэмцээнд 7 удаа оролцохдоо анх удаа "супер жи" ангилалд түрүү хүртсэн нь энэ байлаа. Тэгвэл аваргаа хамгаалан өрсөлдөж байгаа Лара Гют энэ өдөр уралдааны замаа дуусгаж чадалгүй осолджээ.
Улмаар Италийн нэрт тамирчин Софиа Гожжиа тэргүүлэгчээс 0.31 секундээр хоцорсон үзүүлэлтээр дэд байрт шалгарсан. Энэ жилийн дэлхийн цомд Гожжиа ийнхүү 5 дахь удаагаа дэд байрт шалгарч байгаа нь энэ бөгөөд одоогоор нэг ч түрүү аваагүй байгаа юм. Тэгвэл Австрийн цаначин Анна Вейт энэ удаагийн гарааг 3-р байрт орсон амжилттайгаар өндөрлүүллээ.
Дэлхийн цомын тэмцээн энэ онд нийтдээ 37 гараа явагдаж ялагчаа тодруулахаас одоогоор 25 гарааны уралдаан явагдаад байна. Тэмцээнийг нийлбэр дүнгээр АНУ-ын алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга Микеала Шиффрин 1103 оноотой хошуучилж байгаа бол аваргаа хамгаалагч, Швейцарийн алдарт тамирчин Лара Гют 80 онооны дутуутай удаах байрт эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн цомын тэмцээний 25 дахь гараа боллоо | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.