![](/uploads/201701/news/thumb/a97e46d2ecf7ee8bee741939919b59cb_x3.jpg)
Трамплин үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ оны 15 дахь гараа ХБНГУ-ын Веллинген дэх цанын баазад болж, ялагчдаа тодрууллаа. Дэлхийн цомын тэмцээний сүүлийн 5 гараанд дараалан түрүүлээд байсан Польшийн нэрт тамирчин Кэмил Сточийн ялалтын буухиа энэ өдөр зогссон байна. Энэ өдрийн гараанд өрсөлдсөн дэлхийн шилдэг тамирчдыг 2014 оны Сочигийн олимпийн наадмын алтан медальт, Германы Андреас Веллингер тэргүүлж, энэ жилийн дэлхийн цомын эхний түрүүгээ хүртлээ. Өдгөө 21 настай залуу тамирчин, Веллингер эхний харайлтаараа 147.5 метр замыг туулж, удаах оролдлогоороо 135 метр харайснаар тэргүүн байр эзэлсэн байна.
Тэгвэл удаах байруудад Австрийн тамирчид шалгарчээ. Энэ өдөр тэргүүлэгчээс ердөө 0.3 оноогоор хоцорсон Стефан Крафт дэд байрт шалгарсан бол түүний нутаг нэгт тамирчин, 2013 оны дэлхийн аварга Мануэл Феттнер 3-р байр эзэллээ.
ОУЦХ-ны 38 дахь удаагийн дэлхийн цомын АШТ-ийг 15 гарааны дараах нийлбэр дүнгээр Польшийн Кэмил Сточ 978 оноотойгоор тэргүүлж байна. Нийлбэр дүнгээр удаах байрт бичигдэж байгаа Норвегйин Даниел-Андре Танде түүнээс 125 онооны дутуутай байгаа юм. Дараагийн гараа ирэх 2-р сарын 4-ний өдөр болно.
Андреас Веллингер Сточийн амжилтыг зогсоолоо | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.