Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 1. Гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Сумъяа гараг. Наран 08.03-д мандаж, 17.49-д жаргана. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Тэсвэр тэвчээр шаардсан өдөр. Таны тэсвэр тэвчээрийг хязгаарт хүргэж мэдэх хувийн эсвэл бизнесийн хамтрагч болон та хоёрын хооронд сэтгэл хөдөлгөөнтэй холбоотой үгс урсана. Ажлын долоо хоногт бүх хүчээ зарцуулахаасаа өмнө хамтрагчийнхаа айдас санаа зоволтыг багасгахад тусалвал амар амгалан хурдана тогтоно. Архаг өвчин магадгүй шүд тань ч юмуу бусад шинэ тэмдэгүүд таниас анхаарал хандуулахыг шаардана. Цаг товлосон хэрнээ очихгүй байж ёстой болохгүй. Орой сайн унтаж амарвал стресс тань буурна.
Хумхын орд (1/20-2/18): Шаардамтгай өдөр. Өөрийн зөн совиндоо итгэ, тэгвэл бүх төлөвлөгөө тань биелэлээ олно. Хэрэв та хэтэрхий ихийг хянах гэж оролдвол, төлөвлөгөөндөө дүгнэлт хийхэд хэцүү байна. Өөрийн санаа бодлыг тэлж, үр ашигийг хүртэх боломжийг олж ав. Ямар ч зүйлийг чухал биш гээд орхигдуулж болохгүй. Хамгийн жижиг хэсэг ч хамгийн чухал хэсэг болон хувирч магадгүй.
Загасны орд (2/19-3/20): Сонирхолтой өдөр. Харилцаандаа бие даасан байх хүсэл тань зохисгүй зүйл. Бүхий л харилцаандаа харилцан буулт хийх хэрэгтэй бөгөөд аливаад дуртай дургуй ч гэсэн өөрийн бодолтой байхад буруу юм байхгүй. Хэрвээ хамтрагч тань өгч чадахаас тань илүү ихийг хүлээгээд байвал өөрийнхөөрөө бай. Жинхэнэ хайр сэтгэл хүндэтгэлийг олох боломж эрэлхийл. Хэрвээ энэ харилцаа дуусвал хайж байгаа юмыг тань олох боломжийг олгоно. Өөрийн бизнес ажил хэргээ эхлүүлэх боломжийг бүү алд. Тоо баримтыг урьдчилан гарга. Хэрвээ тоо нэмвэл та буруутахгүй.
Хонины орд (3/21-4/19):Бүтээлч үйл ажиллагаа эрхлэх, барилга барих, цэвэр агаарт идэвхтэй амрахад тааламжтай өдөр. Од эрхэс танд сэтгэл хөдлөлөө тогтоон барьж, хянахыг анхааруулж байна. Хайр дурлалын харьцаанд хямралт үе тохиож байна. Хууран мэхлэх, урам хугарах эсвэл өвчин тусч болзошгүй. Гэр бүлийнхээ асуудлыг тааламжтай байдлаар зохицуулах хэрэгтэй ба ингэж чадвал чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж чадна. Нар болон сугар гариг нь таныг нилээд их эрч хүчтэй байдалд чинь холбож өгч байна. Ажлын өдрүүдэд урам зоригтой эрч хүчтэй байна. Олон нийтийн хөгжилтэй арга хэмжээнд оролцож бусдыг ажиглаж өөрийгөө бусдад таниул.
Үхрийн орд (4/20-5/20): Гэнэтийн баяр тохионо. Ер бусын санаанд ороогүй үйл явдлаар дүүрэн өдрөөс таашаал ав. Олон үхрийн ордныхон хайрын романст умбана. Хамгийн хашир үхрийнхэн ч санаанд оромгүй үйл явдал хайрын романсын төлөө яарна. Гэвч та энэ яаруу зангаа чөдөрлөх нь зөв юм. Түүний оронд харин тайван тогтвортой алхахыг хичээ.
Ихрийн орд (5/21-6/21): Үр бүтээлтэй өдөр. Зөн совин болоод шинийг сэдэх авъяас тань бусдын толгойг өвтгөдөг салбарт урагш ахих боломж олгоно. Зөвхөн өөрийнхөө зөн билэгт итгэ. Найз нөхөд хамт ажиллагсдаа бүү сонс. Өнөөдөр та амжилттай байна. Бүтээлч байдал өндөр байх бөгөөд хөгжим эрч хүчийг тань сэргээнэ. Амралтын тухай өчүүхэн төдий ч бодох хэрэггүй. Учир иь санаж буй зүйлээ хойш тавих шаардлагагүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Хурцадмал өдөр. Өнөөдөр ажиллах суралцах эсвэл амьдралын өдөр тутмын ажлыг зохицуулахад хэцүү байх болно Хэтэрхий их мэдээлэл нь таны заавар зөвлөмж болон шинэ материалыг ойлгох чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй. Бардамнах нь таны төсвөө хэмнэж буй хичээл чармайлтыг нурааж болзошгүй. Тиймээс бодолтой байх хэрэгтэй. Хэрэв хоолны дэглэм барьж байгаа бол хэдий хэцүү байсан ч хорхой хүргэсэн амтатнаас зайлсхий. Тэгвэл таны хүсэл нэг алхмаар урагшлах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Зохистой өдөр. Бархасбадь гарагийн нөлөөгөөр санхүүгийн хувьд маш сайн байна. Яг одоо та зөв зам дээрээ зогсож байгаа тул зорилгынхоо төлөө эцсийг нь хүртэл тэмц. Өдрийн төгсгөлд илүү тааламжтай байх болно. Таны оюун санааны чадамж хүчтэй байна. Хэрвээ карьераа өсгөхийг хүсвэл энэхүү эрчим хүчийг илүү их ажиллах эсвэл шинэ зүйл сурахад зарцуул. Өөрийгөө хөгжүүлэх ямар ч төрлийн ажил ашигтай байх болно. Ухамсаргүй зорилго, тэмүүлэлээ ойлгож ухаарах нь харилцаандаа ашигтай өөрчлөлт хийхэд туслана.
Охины орд (8/23-9/22): Аз завшаантай өдөр. Өглөө эрт босон гэрээсээ гарахаасаа өмнө бүх гэр орны ажлаа эмхэлж цэгцлэ. Эмх цэгцтэй байдал таны хувьд энэ өдөр хэрхэн өнгөрөхөд нөлөөлөх болно. Cap өнөөдөр таны нарны аймгийн зургаа дахь гараг болох эрүүл мэнд, тусламж үйлчилгээний ордонд байрлаж байна. Энэ үед таны сэтгэл хөдлөл энерги ихсэх ба энэ боломжийг ашиглан өөрийн амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт оруул. Хэрэв таны ажлын нөхцөл байдал дургүйцлийг тань хүргэж байгаа бол энэ асуудлаа шийдэх талаар арга хэмжээ ав.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Идэвхитэй өдөр. Cap найз нөхдийн харилцааг ивээгч, хүсэл зоригийг захирагч загасны ордоор дайран өнгөрч байгаа учир ажлын долоо хоног тун дажгүй эхлэх нь ээ. Гараг эрхсийн таатай нөлөөнд жинлүүрийн ордныхныг ивээх болно. Аливаад сэтгэлийн хөөрлөөр бус тайван байдлаар ханд. Эртний танилтайгаа таарах үед эвгүй байдалд орж магадгүй. Та аялалд явахаар төлөвлөж байгаа бол бэлэг дурсгалын зүйл худалдаж авсны хэрэггүй. Хайр дурлал болон нийгмийн үйл ажиллагаанууд таны ажлын эргэн тойрныг тойрон эргэлдэнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Ачаалалтай өдөр. Амьдрал бол тэмцэл гэдгийг бүү март. Төлөвлөсөн зүйлээсээ ашиг олох магадлалтай. Таны ихээхэн найдвар тавьж буй санхүүгийн үйл ажиллагаанууд тийм ч их ашиг амжилттай байхгүй байх магадлалтай.
Нумын орд (11/22-12/21): Мөрөөдөмтгий өдөр. Боломжтой бол амралт ав. Ердийнхөөрөө цовоо сэргэлэн байхгүй ч илүү уйтгарласан мэдрэмтгий байна. Өдрийг орондоо сонирхолтой ном унших юмуу хэдэн сайн кино түрээсэлж өдрийг өнгөрөө. Эсвэл цаас үзэг авч, санаанд орсон зүйлээ зургаар илэрхийл. Хүүхэд насны дурсамж сэргэж цаашдын уран бүтээлд гүнзгий ойлголт мэдлэг өгвөл гайхах хэрэггүй. Зарим нэг нь гэрийн тэжээвэр амьтан авах талаар бодож амьтны дэлгүүр лүү явж магадгүй.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 04/ | ||
Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.