Францын аварга "ПСЖ" клуб энэ өвлийн солилцоо наймааны цонхоор багтаа элсүүлсэн 3 тамирчнаа өнөөдөр албан ёсооор танулцууллаа. Сүүлийн 4 жил дараалан Францын лигийн аваргаар тодроод байгаа "ПСЖ" клуб энэ өвөл Юлиан Дракслер, Жиовани Ло Келсо, Гонсало Гүэдес нарыг багтаа ирүүлсэн. Германы шигшээ багийн тамирчин 23 настай Юлиан Дракслер 34 сая паундаар францын нийслэл хотын багт ирж, 4 жил хагасын гэрээг үзэглэсэн юм. Германы "Бундес лиг"-ийн супер оддын нэг тэрээр "Волфсбург" клубт байх хугацаандаа 153 тоглолтод талбайд гарч, 12 гоол оруулсан. Одоогийн байдлаар тэрээр шинэ багийнхаа төлөө Францын лигт хэдийн 3 тоглолтод оролцоод байгаа бөгөөд 1 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлээд амжжээ.
Харин 20 настай Жиовани Ло Келсог "ПСЖ"-ийн удирдлагууд Аргентинийн шилдэг багуудын нэг "Росарио"-гоос өөрийн багийн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн бөгөөд хуучин багт нь зээлээр тоглуулж байсан юм. Харин энэ өвөл ийнхүү үндсэн багтаа татаж, албан ёсоор танилцууллаа. Францын аваргууд түүнтэй 5 жилийн гэрээг байгуулсан байна.
Гонсало Гүэдесийн хувьд "ПСЖ"-ийн удирдлагуудтай 4 жил хагасын гэрээг байгуулсан. Португалийн "Бенфика"-д галалзсан энэ залуу од "Бүргэдүүд"-ийн бүрэлдэхүүнд 68 тоглолтод талбайд гарахдаа 11 гоол оруулж, 16 гоолын дамжуулалт өгчээ. Өдгөө 20 настай Португал жигүүрийн хагас хамгаалагч шинэ багтаа 21 сая паундын үнээр худалдагдан иржээ.
"ПСЖ" клуб одоогоор Францын 1-р лигийн хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа бөгөөд Францын цомын АШТ-ий шөвгдийн 16-ийн шатанд "Реннес" клубтэй учраа таараад байгаа юм. Одоо та бүхэнд хэвлэлийн бага хурлын үеэр тэдний хэлсэн сэтгэгдлээс товчон хүргэе.
Юлиан Дракслер - "ПСЖ" бол миний олон жилийн турш дэмжиж ирсэн багуудын нэг. Би энэ багийн тоглолтын хэв маягт үнэхээр дуртай. Миний тоглолтод ч сайн зохицож эхлээд байна. Бүх зүйл маш сайн байгаа.
Жиовани Ло Келсо - Португалтай харьцуулахад Францад маш олон хөгжөөн дэмжигч байдаг нь надад их таалагдаж байна. Эндхийн лиг бол мэдээж дэлхийн шилдэгт тооцогдоно. Миний эргэлзээгүй сонголт "ПСЖ" байсан. Энд ирсэндээ маш их баяртай байна. Энэ улирал бид олон амжилтад хүрнэ гэдэгт би хувьдаа 100 хувь итгэлтэй байна.
"ПСЖ" клуб шинэ тамирчдаа танилцууллаа | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.