Шууд Chart

Instagram –аас төрсөн хос

2013-11-04 11:05:12

Энэ бол орчин үеийн хайрын түүх. Энэ бүхний эхлэл 2012 онд тавигдсан байна. Техаст амьдардаг гэрэл зурагчин Элизабет Висдом Instagram хуудсан дээрээ Орегонд байдаг Кратер нуурын зургийг тавьжээ. Харин Нью-Орлеанст амьдардаг Денис Лафарге энэ зурган дээр сэтгэгдэл бичсэний дараа Элизабет ч хариу бичив. Ингээд нөхөрлөл цэцэглэсэн байна.

Үүнээс гурван сарын дараа Элизабет Нью-Орлеанс руу нисч Денистэй анх удаа уулзжээ. Мэдээж тэд хамтдаа өнгөрүүлсэн амралтын өдрийнхөө талаар Instagram дээрээ бичсэн бөгөөд төд удалгүй хос болцгоосон байна.

Денис өнгөрсөн зун Элизабетэд гэрлэх санал тавьжээ. Тэрээр өөрийн Instagram хуудсандаа "Би эмээгийнхээ саравчинд @elizabeth_wisdom –д гэрлэх санал тавьчихлаа!!! Би хамгийн сайн найзтайгаа гэрлэж байна" хэмээн бичсэн байна. Мөн энэ онцгой мөчийнхөө зургийг оруулжээ.

Одоо Денис Элизабет хоёр хуримаа хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Instagram –аас төрсөн хос  
Үзсэн: 1698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй