![](/uploads/201702/news/thumb/554a34df5362a93ed521ee6ceffdce78_x3.jpg)
Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ оны ээлжит гараа шведийн нийслэл Стокгольм хотноо боллоо. Дэлхийн шилдэг цаначид энэ удаад зэрэгцээ туг сүлжих төрөлд хурд сорин өрсөлдсөн байна. Энэ оны дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 26 дахь гараанд АНУ-ын алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга Микеала Шиффрин тэргүүллээ. Тэрээр энэ жилийн 8 дахь түрүүгээ хүртэж байгаа бөгөөд өнөөдөр бүтэн 100 оноогоо авсанаар нийтдээ 1203 оноотой болж, дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөж байгаа тамирчдыг нийлбэр дүнгээр тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэгвэл дэд байрт Словакийн Вероника Велез-Зузулова шалагарсан бол Норвегийн Нина Лөүсет 3-р байр эзэлжээ.
Энэ жилийн дэлхийн цомын эрэгтэйчүүдийн 27 дахь гараанд энэ өдөр Германы Линус Штрабер шилдэг нь байлаа. 24 настай Штрабер ийнхүү дэлхийн цомын тэмцээний анхны түрүүгээ хүртэж байгаа юм. Удаах байруудад Францын Алексис Пинтуро, энэ удаагийн гарааг зохион байгуулагч орон Шведийн Маттиас Харгин нар шалгарсан байна. Дэлхийн цомын тэмцээн одоо энэ сарын 24-нийг хүртэл завсарлана. Учир нь энэ сарын 6-19-ний өдрүүдэд уулын цанын 44 дэх удаагийн ДАШТ Швейцарь улсад зохион байгуулагдах юм.
Дэлхийн цомын 26 дахь гараа Шведэд боллоо | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.