![](/uploads/201702/news/thumb/59e4c8f653897f5391605ec76ceb1412_x3.jpg)
Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн ҮХЛ-ийн 100 дахь улирал эхлээс 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Лигийн багууд одоогоор 50 орчим тоглолтод оролцоод байгаа юм. Өнгөрсөн улирлын аварга "Питтсбург Пингвинс" өнөөдөр "Консол Энержи Центр"-дээ "Нэшвил Предаторс"-ыг хүлээн аван тоглолоо. АНУ-ын Пенсилвани мужийн Питтсбург хотын "Пингвинс" баг энэ өдөр улирлын 49 дэх тоглолтоо хийж, өрсөлдөгчөө 4:2-ын харьцаатай хожлоо. Энэ тоглолтын баатар "Пингвинс"-ийн шилдэг довтлогч Патрик Хернквист байлаа. 30 настай Швед довтлогч энэ өлөр 2 гоолыг оруулж багийнхаа ялалтад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Крис Куниц, Тревор Дэйли нар тус бүр нэг шайбыг оруулсан байна. "Питтсбург Пингвинс" одоогоор 31 хожиж, 67 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн 3-р байрт бичигдэж байгаа юм.
"Пингвинс" 31 дэх хожлоо авлаа | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.