Шууд Chart

Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний тойм

2013-11-04 13:07:22

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” хэмээн  нэрийдэж жил бүр улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүлж байхаар хуульчлан баталсан билээ. Их хааны төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд энэхүү амралтын өдрөөр олон нийтэд зориулсан болох үзвэр үйлчилгээний талаар товчхон тойм хүргэе.

- Занабазарын музейд 11 сарын 04-06-нд “Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн гарна.

- Улаанбаатар хотын музейд Улаанбаатар хотын 374 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.

- Урчуудын эвлэлийн галерейд Б.Баярт-Од, Ө.Гандулам нарын хамтарсан үзэсгэлэн гарч байна

- "Цагаан дариум арт" галерейд УГЗ зураач Я.Оюунчимэгийн бие даасан үзэсгэлэн гарна.

- ДБЭТ-т 17.00 цагаас Б.Шарав "ЧИНГИС ХААН" дуурь
 
- УДЭТ-т 17.00 цагаас монгол костюмс төв 10 жилийнхээ ойг тохиолдуулан “монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтыг толилуулна. тоглолтод монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан загваруудаас гадна орчин үеийн монгол хувцасны чиг хандлагыг илэрхийлэх загварууд мөн уртын дуу, уран нугаралт, морин хуур гээд үндэсний бахархал болсон урлагийн тоглолттой. 

- UB Palace-т 19.00 цагаас “Аз жаргал минь сайн байна уу” хандивын тоглолт болно. Тоглолтонд монголын нийтийн дууны шилдэг мастерууд болон бусад нэрт уран бүтээлчид оролцоно.

- "Эргэн дурсахуй" клубт 18.00 цагаас Бүүгий найт болно. Бүүгий стилийн хувцсаар гоёж оролцоорой. Твист бүжиг бүжиглэнэ. Бүүгий стилийн хувцасны загварын шалгаруулалт болно.

- Үндэсний дуу бүжгийн түмэн эх чуулга дээр 18.00 цагаас Үндэсний дуу бүжгийн түмэн эх чуулгын “Монголын үндэсний язгуур урлагын тоглолттой.

-" СТӨ-нд 19.00 цагаас "МАСК" продакшны “Best of mask” хошин шоу тоглолт.  

- Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагаас "Эмоци" продакшны “Амьдралд стресс хэрэггүй” хэмээх  хошин шоу тоглолт болно.

- МҮЭСТӨ-нд 19.00 цагаас "Шинэ үе" продакшны “Хүсэл бүхэн чинь биелэх болтугуй”  хошин шоу тоглолт. 

- Улаанбаатар чуулга дээр 17.00 цагаас “Парисын дарь эхийн сүм” хүүхдэд зориулсан жүжиг тоглогдоно.

- "Өргөө" кинотеатрт "Зүүдэнд ч оромгүй явдал" МУСК /Өргөө 1-т: 10:50, 12:55, 15:00, 17:05, 19:10, 21:15, 23:20 цагуудаас, Өргөө 2-т: 10:50, 12:50, 14:50, 16:50, 18:50, 21:00, 23:10 цагуудаас/, "Free Birds" 3D хүүхэлдэйн кино /Өргөө 1-т: 11:10, 13:10, 15:05, 17:00, цагуудаас, Өргөө 2-т: 10:40 12:35 14:30 16:25 цагуудаас/, "Тагнуулч аав" МУСК /Өргөө 1-т: 10:50, 12:45, 14:40, 18:30, 20:30 цагуудад, Өргөө 2-т: 11:10 13:10 15:10 17:10 19:10 21:10 23:10 цагуудаас/, "Escape plan" УСК /Өргөө 1-т: 11:20, 13:40, 16:00, 18:20, 20:40, 23:00 цагуудаас/, "Carrie" УСК /Өргөө 1-т: 18:55, 21:00, 23:10 цагуудад, Өргөө 2-т: 18:20, 20:30, 22:40 цагуудад/, "Gravity" УСК /Өргөө 1-т: 16:35 22:30 цагуудад/ тус тус гарна.

-"Тэнгис" кинотеатрт "Free Birds" 3D хүүхэлдэйн кино /11:00, 13:00, 14:55, 16:55, 18:55 цагуудаас/, "Зүүдэнд ч оромгүй явдал" МУСК /12:35, 16:30, 20:30, 23:20 цагуудаас/, "Үхлийн симфони" МУСК /10:50, 14:50, 18:40, 22:40 цагуудаас/, "Escape plan" УСК /13:10 18:15 цагуудаас/, "Mr Go" 3D хүүхэлдэйн кино /10:30, 15:35, 20:35 цагуудаас/, "Тагнуулч аав" МУСК /13:50, 18:10, 22:20, 23:10 цагуудаас/, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" МУСК /11:30, 15:50, 20:05, 21:10 цагуудаас/ тус тус гарна.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдөр болох үзвэр үйлчилгээний тойм  
Үзсэн: 4448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй