![](/uploads/201702/news/thumb/680461a7ef0ef7f23d4acd37d3979f2d_x3.jpg)
Насанд хүрээгүй залуу эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон хэргээ далдлах зорилгоор гэрчүүдийг хахуульдсан хэргээр Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониг шүүхэд дуудсан байна. Шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхлэхээр болжээ.
Хэргийн материалд дурдсанаар ноён Берлускониг насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж байгаа аж. Берлускони нь тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг 4 удаа хашиж байсан бөгөөд “Forza Italia (Go Italy!)” намын тэргүүн юм. Энэ удаагийн хэрэг нь тухайн үед Мароккогийн шөнийн цэнгээний газарт бүжигчин байсан гэх Карима Эль Махругийг 17 настай байхад нь бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгтэй холбоотой аж.
Гэрчийг өөрийн талд мэдүүлэг өгүүлэхийн тулд 2011-2015 оны хооронд 10 гаруй сая евро өгсөн эсэх асуудлаар шүүх хурал болох юм. Дээрх мөнгөн дүнгийн хагас нь Эль Махругд зарцуулагдсан хэмээн прокурорууд үзэж байгаа юм. Берлускони нь мөн татвараас зайлсхийсэн зэрэг хэд хэдэн хэргүүдэд буруутгагдаад байгаа билээ.
Гэрчийг хахуульдсан хэргээр Сильвио Берлускони шүүхэд дуудагдав | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.