Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 2. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Ангараг гараг. Наран 08.04-д мандаж, 17.48-д жаргана. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Анхаарал татахааргүй өдөр. Эрч хүч хүч тэнхээ чинь өнөөдөр бага зэрэг сулрах болно. Нууц задарч олонхи матрууд энэ илчлэлтэнд сэтгэп дундуур байх болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж нууцаа ярьсан бол тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийн зовлон асуудалд оролцохоос зайлсхий. Заримдаа бид нарын хэнд ч гэсэн өөрийгөө халамжилж бусдаас аврал ирэхгүйг мэдэж байх хэрэг гардаг. Яг одоо тэр үе таны хайртай хүн найз эсвэл хамтрагчтай тохиолдож байг шиг байна. Зөвхөн бусад хүмүүс гунигтай байгаа учраас л та ч гэсэн бас уйтгарлах ёсгүй гэдгийг сана.
Хумхын орд (1/20-2/18): Бардам зангаа дарж буулт хийх өдөр. Материаллаг байдал түр зуурын хүндрэлд орж магадгүй. Бусдын зөвөлгөөг бүү дага энэ нь улам л хохирол учруулах болно. Өөрийн зөн билэгтээ найдах цаг. Халдварт өвчин тусахаас сэргийл.
Загасны орд (2/19-3/20): Зугаатай өдөр. Зугаа цэнгэл болон нийгмийн амьдралд идэвхитэй оролцох цаг ирлээ гэдгийг арслангийн орд дахь бүтэн сap сануулж байна. Энэ долоо хоногт анхаарал шаардсан олон төслийн ажлаас болоод завгүй байх нь. Танд амралт хэрэгтэй гэдгийг анхаараарай. Таныг аз жаргалтай болгох зүйлийг хийгээрэй. Таны хувийн харилцаанаас үүдэлтэй асуудал үүсч болох магадлалтай. Магадгүй тэд танд туслахыг оролдсон байх гэхдээ тэд өөрсдийн хүсэлт сонирхлоо энэ хэрэгт оруулснаас болж будлиантуулж байгааг нь хэл. Өөрийн мэдрэмжээ нуух нь эргэлзээтэй сэжигтэй харьцааг улам муутгадаг гэдгийг сана.
Хонины орд (3/21-4/19): Хүнд өдөр. Хэрэв та энэ өдөр хийх зүйлээ урьдаас төлөвлөсөн бол амжилттай байх магадлалтай. Хэтэрхий их зүйл мөрөөдөж, дотроо төсөөлөн бодох болон сэтгэл санааны тогтворгүй байдал санхүүгийн алдагдал хүлээх шалтгаан болох болно. Зөн совиндоо илүү их найдлага тавихыг зөвлөе. Аливаад эрүүл ухаанаар хандаж, харьцуулалт хий. Хэнд ч бүү найд. Ойр дотны хүн тань байсан ч хамаагүй үгийг нь сонсох хэрэггүй. Тэдний үгийг дагавал та алдах болно.
Үхрийн орд (4/20-5/20): Эрч хүчтэй өдөр. Далд зүйлс дээр ажиллах нь зөв алхам байх болно. Үнэндээ хувийн мөрдөгчөөр ажиллах нь танд төгс тохирох болно. Энэ салбарт ажил эрхэлдэг болон гэмт хэргийн газрын шинжээчээр ажиллах гэж байгаа хүмүүс амжилттай байх болно. Өнөөдөр таны хийсвэрлэн бодох тань хүчтэй байр суурь эзлэх болно. Дуртай хөгжмөө сонс эсвэл өөрийнхөө мэдрэмжийг урлагийн зүйлээр илэрхийлэх нь танд их тустай байх болно.
Ихрийн орд (5/21-6/21): Завгүй өдөр. Хувиараа бизнес эрхлэгчид шинэ ажилчин авахаа ирэх. хүртэл хойшлуулах нь дээр. Тэр үед таны бизнесийн зорилгод илүү тохирох хүмүүсийг татахад батапгаатай байх болно. Хамгийн том амжилт бол өөрөө өөрийгөө ялах асуудал юм. Та өөрийгөө ялан дийлж чадсан бол ямар нэг амжилтын үүд хаяанд чинь байна. Ихэнх ихрүүд төлөвлөгөөгөө ахин харахад хүрнэ.
Мэлхийн орд (6/22-7/22): Хүнд өдөр. Таныг төлөвлөгөөгөө үндсээр нь өөрчлөхөд хүргэх таагүй мэдээ дуулдаж болзошгүй. Хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар. Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотны хүнийхээ заавар зөвлөгөөг дагах нь зүйтэй. Үдээс хойш хайр сэтгэлийн ямарваа нэгэн асуудалд орооцолдохгүй байхыг хичээ. Энэ өдөр сексийн харилцаа холбоонд туйлын болгоомжтой ханд.
Арслангийн орд (7/23-8/22): Дарамттай өдөр. Нар, Буд ба Дэлхий Ван гариг бүгд Матрын ордод орох ба таны нарны хамтын ажиллагааны 7-р гэрийг гэрэлтүүлнэ. Харилцааны асуудап, чиг хандлагаа хэлэлцэхэд таныг шахаж шаардаж болох юм. Сар таны мөнгө, үнэт зүйлийн Нарны гэрийг дайрч өнгөрөхөд таны шийдэмгий, өөрийн бодолтой зан чанар чинь нэгдүгээрт тавигдана. Мөнгө санаанд чинь эргэлдэж, банкны үлдэгдэлээ нэмэгдүүлэх талаар зарим арга хэмжээг авах тухай бодлогоширно.
Охины орд (8/23-9/22): Анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Од гарагийн нөлөөлөл нь матрын ордныхны зорилгодоо үнэнч байдлыг нэмэгдүүлж ямар нэгэн өөр гольдролд орохгүй байхыг сануулж байна. Чухал ажлынхаа үр дүнг үзэж үр ашигтай байна. Гэр бүлийн гишүүд найз нөхөдтэйгөө гайхамшигтай өдрийг өнгөрөөж тэдэнтэйгээ өөрийн зорилго үнэтэй саналаа хуваалцаарай. Бие биенийгээ харилцан дэмжиж нэг нэгэндээ нээлттэй хандаж өөртөө итгэх итгэл сэтгэл санааны байдал бэхжинэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Амжилттай дуусгах өдөр. Шинэ cap эхэлж байгаа болохоор жинлүүрийнхэн шинэ зорилгоор цэнэглэгдэх болно. Өөрийн хувь заяагаа удирдаж, хуучирсан бодлоо тавьж явуулан эерэг өөрчлөлтүүдийг хүлээн ав. Хэрвээ та урагшилж хөдлөхдөө алгуурхан бол сансрын нөлөө таны хүсэл, зоригийг үйл ойшоон урагш хөдөлгөх болно. Хамтарсан санхүү эсвэл бизнестэй тань холбоотой ажил үүргүүд амжилттай байх ба таны банкны менежер маш сайн найз тань болох болно. Мөн зээл авах, сайн гэрээ хэлэлцээр хийх зэрэгт тохирсон өлзийтэй цаг.
Хилэнцийн орд (10/23-11/21): Уйтгартай өдөр. Танд гэж хэлэхэд та бусдад санал бодлоо болон төлөвлөгөөгөө шахах гэж оролдвол эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй тул анхааралтай байгаарай. Cap нумын ордонд ороход таны нарны аймгийн арванхоёрдугаар зам ганцаардалд айлчлан ирнэ. Хувийн болон бизнесийн түншийн тань яриа хэлэлцээр хурдан бас ширүүн болж өнгөрч магадгүй.
Нумын орд (11/22-12/21): Сэтгэл хөдлөлтэй өдөр. Таны зан ааш өнөөдөр нилээд хувирамтгай байх тул бэлтгэлтэй байхыг хүсье. Ямар нэг жижиг зүйл тохиолдонгуут огцом уурлаж орилж хашгирахын оронд та өөрөө өөрийгөө цэгнэж юу таныг ийм байдалд хүргэж байгааг тунгаах хэрэгтэй. Та ингэж чадвал өөрөө өөрийнхөө таашаахгүй зан чанарыг ч өөрөөсөө олж харж болно. Настангуудад анхаарал халамж юу юунаас илүү хэрэгтэй байна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 05/ | ||
Үзсэн: 1585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.