![](/uploads/201702/news/thumb/8a4ea032b6ff85764db64494ead387cf_x3.jpg)
Шайбтай хоккейн спортод энэ цаг үед нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгч лигийн тэмцээн ҮХЛ-ийн улирлын тоглолтууд эхлээд 4 сар хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр болсон тоглолтуудаас “Монреаль Канадиенс”, “Вашингтон Кэпиталс” гэсэн лигийн шилдэг багуудын тоглолт хоккей сонирхогчдын анхаарлын төвд байлаа. ҮХЛ-ийн хамгийн арвин баялаг түүхтэй шилдэг баг, Канадын алдарт "Монреаль Канадиенс" “Центр Белл” ордондоо “Вашингтон Кэпиталс”-ыг хүлээн авлаа. Дорнод бүсийн багуудыг амжилтаараа тэргүүлж байгаа “Нийслэлчүүд” энэ өдөр хүчтэй өрсөлдөгчөө 3:2-ын харьцаатай хожжээ. Шведийн шигшээ багийн шилдэг хослол Ларс Никлас Бэкстрем, Андре Бураковски нар энэ өдөр нэг нэг шайбыг оруулсан бол үлдсэн нэг гоолыг Жей Бигл оруулжээ. “Вашингтон Кэпиталс” улирлын эхний 52 тоглолтоос 76 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн тэргүүн байрт бичигдэж байна. Харин Стэнлийн цомын 24 удаагийн эзэн “Монреаль Канадиенс” 30 тоглолтод хожиж, 67 оноо цуглуулсан үзүүлэлтээр энэ бүсийн 4-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.
"Нийслэлчүүд" лигийг тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.