Шууд Chart

"Барселона" дэд байраа хадгалан үлдлээ

2017-02-06 06:48:45

Европ тивийн шилдэг лигүүдийн нэг Испанийн аварга шалгаруулах “Ла Лиг”-ийн тэмцээний 21-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Каталоны алдарт “Барселона” клуб энэ тойрогт “Атлетик Бильбао”-г өөрийн талбайдаа хүлээн авчээ. Алдарт "Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод Каталон үндэстний нэр төр болсон "Барселона" клуб 90 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар Испанийн Баск үндэстний "Бильбао" клубыг хүлээн авлаа. Сүүлийн 7 тоглолтдоо хожигдоогүй байсан “Барселона”-гаас багийн супер од Неймарын дамжуулалтаар Испани довтлогч Пако Алькасер эхний гоолыг хааганд оруулж, энэ улирлын эхний гоолоо бүртгүүлсэн. Улмаар дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси хаалттай цохилтоос гоолыг оруулж, “Барса” тоглолтын 1-р үед 2:0-ийн харьцаатай тэргүүлсэн нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн юм.

Энэ тоглолтын 3 дахь гоолыг талбайд сэлгээгээр орж ирсэн Алейш Видаль оруулсанаар Луйс Энрикегийн залуус улирлын 13 дахь хожлоо авсан. Лигийн 24 удаагийн аварга Барселона клуб одоогоор 21 тоглолтоос 45 оноо авсан амжилтаараа лигийн хүснэгтийн дэд байрт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Барселона" дэд байраа хадгалан үлдлээ  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй