Испанийн шилдэг багуудын нэг “Атлетико Мадрид” клуб Испанийн "Ла лиг"-ийн тэмцээний энэ улирлын 21 дэх тоглолтоо "Висенте Калдерон" цэнгэлдэх хүрээлэндээ “Леганес” клубыг хүлээн авлаа. Диего Симьонегоор удирдуулсан "Атлетико"-гийн залуус энэ өдөр тоглолтын эхнээс өрсөлдөгчөө илүүрхэн тоглож байсан. Эхний үеийн 14 дэх минутад Испани довтлогч Фернандо Торрес багтаа торгуулийн цохилт хийх эрхийг авчирсан. Франц залуу Антон Гризманн энэ боломжийг алдсан ч Фернандо Торрес өөрөө амжилттай төгсгөж тооны харьцааг нээсэн юм.
Тоглолтын 2-р үе эхлээд хэдхэн минутын дараа "Атлетико Мадрид"-ын довтолгоон амжилттай болж, өдгөө 32 натсай Фернандо Торрес энэ өдрийн 2 дахь гоолоо хаалганд шигтгэсэн юм. Тус тоглолтын баатар "Алтан жаал" энэ улирлын 4 дэх гоолоо оруулж байгаа нь энэ юм. Испанийн нийслэл Мадрид хотын "Атлетико" клуб 21 тойргийн тоглолтоос 39 оноо авсан амжилтаараа лигийн хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.
"Атлетико Мадрид" 11 дэх хожлоо авлаа | ||
Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.