Бага олимп гэгддэг өвлийн спортын оюутны универсиад наадам Казакстан улсын Алмата хотноо 7 дахь өдраа үргэлжилж байна. 28 дахь удаагийн өвлийн универсиад наадамд олон улсын оюутны спортын холбооны дүрэм ёсоор 17-28 насны оюутан тамирчид өрсөлддөг юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 58 орноос хүрэлцэн ирсэн 2000 гаруй оюутан тамирчин өвлийн спортын үндсэн 12 төрлөөр 543 багц медалийн төлөө өрсөлдөж байна. ТЭмцээний 7 дахь өдөр гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн зайн уралдаан болж, Италийн Давид Гиотто алтан медалийн эзэн болсон байна. Харин Японы Обаяаши Масахито, БНСУ-ын тамирчин Хюунвоон Мүүн нар мөнгө хүрэл медалийн эзэн болжээ. Универсиад наадмын уран гулгалтын хосын төрөлд Украйны хос Назарова, Никитин нар тэргүүн байр эзэлсэн бол уран гулгалтын спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын хос дэд байрт, Германы хос 3-р байрт шалгарчээ. Энэ өдөр тамирчид мөн мөсөн дээрх оюуны их спорт керлинг болон хурд хүчний гайхамшиг шайбтай хоккейн спортын төрлүүдийн хасагдах шатанд өрсөлдсөн байна.
Мөн трамплин үсрэлтийн холимог багийн төрлийн тэмцээн болж, Япон улсын баг тамирчид шилдэг амжилтыг үзүүлсэн байна. Японы нэгдүгээр баг тэргүүн байр эзэлсэн бол Чехийн баг 2-р байрт, Японы 2-р багийн тамирчид 3-р байрт шалгарчээ. Ийнхүү Японы 2 баг нь хамтдаа шагналын тавцанд гарчээ.
Энэ өдөр мөн уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн боллоо. Зохион багуулагч орны тамирчин Тен Денис алтан медалийн эзэн болж, Японы Танака Кейжи, Шведийн Александр Маяорав нар 2, 3-р байрт шалгарсан байна. ОХУ-ын баг тамирчид 2017 оны универсиад наадмаас нийт 40 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Казакстаны баг тамирчид 18 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрт бичигдэж байна.
Өвлийн универсиад наадмын 7 дахь өдрийн тойм | ||
Үзсэн: 1159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.