![](/uploads/201702/news/thumb/7488546479be99468a3086088f5ede82_x3.jpg)
Германы аварга шалгаруулах “Бундес лиг”-ийн тэмцээний 19-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болсоноор энэ тойргийн хүрээнд болсон нийт 9 тоглолтын дүн гарлаа. Сүүлийн 8 тоглолтдоо дараалан хожоод байсан, өнгөрсөн улирлын аварга “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт 70 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар алдарт “Альянц-Арена” цэнгэлдэх хүрээлэндээ лигийн хүчтэй өрсөлдөгч “Шальке-04”-ийг хүлээн авчээ. Энэ тоглолт эхлээд 9 минутын дараа лигийн 24 удаагийн аварга “Байерн”-ы шилдэг довтлогч Роберт Левандовски тооны харьцааг нээсэн юм. Польш довтлогч энэ улирлын 19 тоглолтод бүгдэд нь талбайд гарч 15 гоолыг оруулаад байна. Энэ гоол орсоноос ердөө 4 минутын дараа “Шальке” клубын бразил хамгаалагч Налдо хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн.
Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөж, Карло Анчелоттигийн залуус улирлын 4 дэх тэнцээгээ авч байна. Гэсэн ч тэд 46 оноотой болсоноор “Бундес лиг”-ийн тэмцээнийг тэргүүлсэн хэвээр үлдэж байна.
“Бундес лиг”-ийг "Байерн" тэргүүлж байна | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.