Шууд Chart

Пападопулос “Гамбург”-т хожил авчирлаа

2017-02-06 15:38:45

Германы “Бундес лиг”-ийн шилдэг багуудын нэг “Байер Леверкузен” улирлын 19 дэх тоглолтдоо “Гамбург” клубын талбайд зочиллоо.  Грекийн шигшээ багийн хамгаалагч Кирьякос Пападопулос энэ удаад хожлын гоолыг оруулж, “Гамбург”-т ялалтын 3 оноог авчирч чаджээ. Тэд одоогоор лигийн хүснэгтийн 16-р байрт 15 оноотой улирлыг үргэлжлүүлж байна. 

Энэ улирлын эхний хагаст "Леверкузен" Кяриакос Пападопоулосийг "Лайпциг"-т зээлсэн бол өвлийн солилцоо, наймааны цонхоор "Гамбург"-т зээлсэн. "Ханзеат"-ууд одоогоор дээд лигт үлдэхийн төлөө тэмцэж байгаа юм. Сонирхолтой нь Грек хамгаалагчид шинэ баг нь 9 дугаарыг өгч өнөөх нь хуучин багийнхаа эсрэг "Номер 9" буюу үзүүрийн довтлогчийн үүргээ амжилттай биелүүлж 2017 оны анхны ялалтаа авлаа. "Үлэг гүрвэлүүд" дээд лигээс унаж байсан түүх байхгүй.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Пападопулос “Гамбург”-т хожил авчирлаа  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй