Шууд Chart

Алба хаагчдын эрүүл мэндэд анхаарна

2017-02-06 16:06:51

Алба хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажилагаанд татан оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, алба хаагчдын “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

Энэхүү үйл ажиллагаатай зэрэгцэн Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийн нээлт болов. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр харьяа нэгж, хэлтэс, тасаг, төвийн алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, тэдэнд эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг хэвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах ач холбогдолтой юм.



Хөтөлбөрийн хүрээнд харьяа нэгж, хэлтэс, тасаг, төвийн алба хаагчдаас сонгож, Цагдаагийн ерөнхий газрын Сүүж-Уул сэргээн засах сувилалд жилд 5 ээлжээр буюу 1 ээлжинд 25 хүртэлх нийт 180 алба хаагчийг хамруулан, эмчилгээ сувилгаа, сэтгэл заслын ажлыг зохион байгуулах.

Албан хаагчдын бие бялдрыг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх зорилгоор “Ажлын байрны дасгал” хөдөлгөөнийг бүх нийтээр ажлын байранд хийх дадлыг хэвшүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих орчинг бүрдүүлж, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сэтгэцийн байдалд тандалт судалгаа хийж, нөлөөлж буй шалтгааныг тодорхойлж, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх юм.

Мөн Олон улсад ашиглагдаж буй сэтгэц оношилгооны судалгааны стандарт аргачлалыг компьютерт програмыг суулгах, гадаад хэлнээс хөрвүүлэх, зохицуулан турших, монгол хүний онцлогт буулгаж боловсруулж, алба хаагчийг сэтгэц, зан үйлийн хувьд албан тушаал тэнцэх эсэх оношилгоо хийх, сэтгэл зүйн хямрал, гутрал, депрессийн түвшинг бууруулах чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө олгох, сэтгэл засал хийх үйл ажиллагаанд ашиглах зэрэг үе шаттай ажил хийгдэх юм байна.


Алба хаагчдын эрүүл мэндэд анхаарна   
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй