![](/uploads/201702/news/thumb/c8a2e64a45f5355873fcb0c86b4e1d47_x3.jpg)
Трамплин үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ) Германы Оберштдорф дахь цанын баазад 2 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр тэмцээний 17 дахь гарааны уралдаан болж ялагчаа тодруулсан байна. Өмнөх гараанд тэргүүн байр эзлээд байсан Австрийн шинэ залуу шилдэг тамирчин Стефан Крафт энэ өдөр ч шилдэг форумтай байгаагаа батлан харуулж, дахин тэргүүн байрт шалгарсан байна. Крафт энэ өдөр эхний харайлтаараа 235.5 метр, удаах оролдлогоороо 232.6 метр замыг туулж, 1-р байрт эрэмбэлэгджээ. Харин Сочигийн олимпийн наадмын аварга, 21 настай Герман тамирчин Андреас Веллингер дахин 2-р байрт шалгарлаа. Тэрээр тэргүүлэгчээс 12.6 оноогоор хоцорсон юм. Энэ өдөр Словенийн Юрий Тепеш 3-р байр эзэлсэн. Тэрээр 2 үсрэлтийн нийлбэрээр 443.1 метр замыг туулан газардсан байна.
ДЦАШТ-ийг 17 гарааны дараах нийлбэр дүнгээр 2014 оны дэлхийн цомын эзэн, олимпийн наадмын хос алтан медальт, дэлхийн аварга Кэмил Сточ тэргүүлж байна. Польш залуу 1067 оноогоор тэмцээний нийт тамирчдыг хошуучилж байгаа бол Норвегийн Даниел Андре Танде нийлбэр дүнгээр удаах байрт бичигдэж байгаа юм.
Стефан Крафт сүүлийн хоёр гараанд өнгөллөө | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.