![](/uploads/201702/news/thumb/8e1d4d625ece06fa231ac659a1837e02_x3.jpg)
Казакстан улсын Алмата хотноо 2017 оны өвлийн универсиад наадам 8 дахь өдрөө үргэлжилж байна. 28 дахь удаагийн өвлийн универсиад наадамд олон улсын оюутны спортын холбооны дүрэм ёсоор 17-28 насны оюутан тамирчид оролцоно. Энэ удаагийн наадамд дэлхийн 58 орноос хүрэлцэн ирсэн 2000 гаруй оюутан тамирчин өвлийн спортын үндсэн 12 төрлөөр 543 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээний 8 дахь өдөр мөсөн дээрх оюуны спорт керлингийн хагас шигшээ тоглолтууд болж, Канадын оюутны шигшээ баг Норвегийн багийг 9:5-н харьцаатай хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон байна. Мөн өвлийн спортын хамгийн сонирхолтой үзүүштэй төрлүүдийн нэг шайбтай хоккейн эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, ОХУ-ын оюутны шигшээ баг БНХАУ-ын багийг 10:1-н харьцаатай хожжээ. Тэгвэл канадын эрэгтэйчүүдийн баг энэ өдөр Латвийн багийг 5:2-н харьцаатай хожсоноор тэмцээний шилдэг 4 багийн нэгээр тодорлоо.
Өвлийн универсиад наадмын 8 дахь өдөр уулын цанын тэмцээний зэрэгцээ туг сүлжих ангиллын шигшээ уралдаан боллоо. Чехийн цаначин Адам Зика энэ удаад Өвлийн универсиад наадмын аваргаар тодорчээ. Хос мөр гарган хурд сорьж, хол замд онч сорьдог спорт, хоёр спортыг хослуулсан сонирхолтой төрөл биатлоны холимог гараа энэ өдөр явагдаж ялагчаа тодрууллаа. ОХУ-ын баг тамирчид энэ өдөр шилдэг нь болохоо харуулж, нийлбэр дүнгээр хошуучилжээ.
28 дахь удаагийн өвлийн универсиад наадам энэ сарын 9-ний өдөр өндөрлөнө. Тэмцээний 8 өдрийн дараах нийлбэр дүнгээр ОХУ-ын баг тамирчид нийтдээ 51 медаль хүртсэн амжилтаараа бүх баг тамирчдыг медалийн тоо болоод чанараар өнгөлж байна. Харин зохион байгуулагч Казакстаны баг тамирчид 23 медаль хүртсэн узүүлэлтээр удаалж байна.
Өвлийн универсиад наадмын 8 дахь өдрийн тойм | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.