Шууд Chart

Камерун Африкийн цомын аварга боллоо

2017-02-07 13:20:40

2017 оны Африкийн цомын аварга шалгаруулах тэмцээний аваргын цомыг хүртсэн Камеруны шигшээ баг тамирчид өнөөдөр эх орондоо хүрэлцэн иржээ. Африкийн цомын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодроод байгаа Камеруны шигшээ баг өнөөдөр Камеруны нийслэл Яаоунде хотноо газардлаа. Бельги дасгалжуулагч Уго Бросоор удирдуулсан Камеруны баг шигшээ тоглолтод Египетийн багийг 2:1-ийн харьцаатай хожиж, алтан медалийн эзэн болсон юм. Гоолуудыг “Олимпик Лион” клубын Николас Нкулу, Туркийн “Бешикташ” клубын довтлогч Винсент Абоубакар нар оруулжээ. Тэр дундаа Винсент Абоубакар тоглолтын цаг дуусахаас хоёрхон минутын өмнө хожлын гоолыг оруулж, багтаа ялалт авчирсан юм.

Хэдийгээр Камеруны шигшээ багийн 7 шилдэг тоглогч шигшээ багтаа тоглохоос татгалзаад байсан ч ийнхүү гайхамшигийг бүтээж, түүхэндээ 5 дахь удаагаа Африкийн цомын тэмцээний аваргаар тодорлоо. Тэд хамгийн сүүлд 2002 онд энэ тэмцээний аваргын цомыг хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Камерун Африкийн цомын аварга боллоо  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй