Алдарт Форбес сэтгүүл 2013 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг танилцууллаа. Энэ жагсаалтыг Европын хамгийн том эдийн засагтай улс болох ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрээр дөрөв дэх жилдээ дараалан нэр хүндтэй жагсаалтыг тэргүүлж байгаа нь энэ аж.
Удаах байрт Бразилын ерөнхийлөгч Дилма Руссеф орсон бол 3-рт Энэтхэгийн Үндэсний Конгрессийн тэргүүн Соня Ганди бичигдсэн байна. Харин өнгөрсөн жил хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жасаалтад аман хүзүүдэж байсан, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 5-рт эрэмбэлэгджээ. Түүний өмнө Нэгдсэн Улсын тэргүүн хатагтай Мишель Обама орсон байна. Сонирхуулахад дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэйн 5 нь улс төрчид байгаа юм.
Форбес сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчаар энэ жил хойд хөршийн ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлээд байгаа юм. Түүний араас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, урд хөршийн төрийн тэргүүн Ши Жинпинь нар бичигджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Хамгийн хүчтэй нь Меркель.... | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.