Шууд Chart

"Рокитс" 38 хожоод байна

2017-02-08 16:51:34

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд өнөөдөр 3 тоглолт болж, Жэймс Харден тэргүүтэй "Хьюстон Рокитс" өөрийн талбайдаа "Орландо Мэжик"-ийг хүлээн авчээ. Талбайн эзэн баг "Рокитс" энэ өдөр өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй. 4 үеийн турш оноогоор хошуучилсаар улирлын 38 дахь хожлоо авчээ. Тэдний хувьд энэ улирал эхлээд 55 тоглолтод оролцоод байгаа юм. "Рокитс"-оос багийн лидер Жэймс Харден 25 оноо авч, 13 оновчтой дамжуулалтыг багийн хамтрагчиддаа өгчээ. Мөн Треврор Ариза, Патрик Беверли, Клинт Капела, Эрик Гордон, Нене нарын шилдэг тоглогчид нь жигд сайн байж, багийнхаа хожилд нэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Харин Орландогоос Серж Ибака 28 оноо аван багаа тэргүүлжээ. "Мэжик"-ийн залуус энэ улирал эхлээд 54 тоглолт хийсний 20-д нь хожиж, 34-т хожигдоод байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Рокитс" 38 хожоод байна  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй