Шууд Chart

"Сан-Хосе Шаркс" "Баффало"-д хожигдлоо

2017-02-08 16:54:30

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Лигийн багууд одоогоор тус бүр 50-аас дээш тоглолтыг хийгээд байна. Өнөөдөр өрнөд бүсийн аварга "Сан-Хосе Шаркс" өнөөдөр "Баффало Сабрес"-ийн талбайд зочлон тоглолоо. Энэ өдөр багууд 2 үеийн 60 минутын турш мөсөн талбайд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, үндсэн цагт 4:4-ийн харьцаатай тэнцжээ. Өнгөрсөн улирлын дэд аварга “Аварга загасууд”-аас Жоэл Уорд, Логан Кутюр, Мелкер Карлссон, Жо Павелски нар шайбыг хаалганд оруулжээ. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт үед шийдвэрлэж энэ үеийн эхний минутад "Баффало"-гийн Эвандер Кэйн хожлын гоолыг оруулсан байна. "Баффоло" улирлын 53 тоглолтын дараах байдлаар бүсийнхээ 14-р байрт бичигдэж байгаа бол "Сан Хосе"-гийн хоккейчид энэ өдөр хожигдсон ч өрнөд бүсийн дэд байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Сан-Хосе Шаркс" "Баффало"-д хожигдлоо  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй