Шууд Chart

Тутанхамун хааны үхлийн нууцыг тайлжээ

2013-11-05 10:13:39

Египетийн хамгийн алдартай хаадын нэг Тутанхамуны үхлийн нууцыг тайлсан хэмээн судлаачид мэдээллээ.

Тэрээр 3000 гаруй жилийн өмнө 19 настайдаа гадны шалтгаан нь тодорхойгүй байдлаас болж нас барсан юм.  Анх 1922 онд булшийг нь илрүүлснээс хойш Тут хааны үхлийн шалтгааныг бусдад хорлогдсон, өвчнөөр таалал төгссөн эсвэл ослоор өөд болсон гэх олон таамгийг дэвшүүлж байсан.
 
Тэгвэл мэргэжлийн шинжээчид хааны шарилд виртуаль задлан хийж, дахин нягтлаад үхлийн шалтгаан нь осол байсан гэх дүгнэлтэд хүрчээ.
 
Тодруулбал, цэл залуухан эзэн хаан хоёр дугуйт морин тэрэгний уралдаанд оролцож байхдаа осолдож, толгойдоо хүнд бэртэл авсны улмаас таалал төгссөн нь илэрхий болжээ.
 
Үүний өөр нэгэн баталгаа нь идэр хааныг занданшуулахдаа эхлээд биеийг нь бага зэрэг шатааж, анхилам өнгө шингээх аргачлал ашигласан аж. Энэ нь ямар нэгэн байдлаар гадны нөлөөлөлттэй таалал төгссөн хүнийг занданшуулах эртний Египетийн технологи байсан аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тутанхамун хааны үхлийн нууцыг тайлжээ  
Үзсэн: 1865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй