Шууд Chart

Пиллип Лам зодог тайлна

2017-02-09 11:20:27

Германы алдарт “Байерн Мюнхен” клубын ахлагч Пиллип Лам 33 насандаа зодог тайлах шийдвэрийг гаргасан байна. Германы аварга шалгаруулах Бундес лигийн тэмцээний 7 удаагийн аварга, Пиллип Лам энэ улирлыг дуусгаад эх спортоо орхихоор болжээ. Тэрээр 1995 онд буюу 12 насандаа “Байерн Мюнхен” клубын хүүхдийн академид ирж байсан бөгөөд үүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд зөвхөн “Байерн”-ы төлөө хүчин зүтгэсээр ирсэн юм.

Дэлхийн хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэг Лам 2002 оноос клубын үндсэн багт тоглож, өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд нийтдээ 501 тоглолтод “Байерн”-ы өмсгөлтэйгээр талбайд гарч байсан. Ингэхдээ Германы "Бундес лиг"-т 7 удаа, Гермаын цомын АШТ-д 7 удаа, ЕХХ-ны “Аваргуудын лиг” болон “Супер цом”, ОУХБХ-ны клубуудын ДАШТ, Германы супер цом, лигийн цомын тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлээд байгаа юм. Мөн Германы шигшээ багаа ахлан 2014 онд Дэлхийн аварга цолыг хүртсэнийхээ дараа шигшээ багаасаа зодог тайлж байсан билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Пиллип Лам зодог тайлна  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй