Шууд Chart

Өвлийн Универсиад наадам өндөрлөлөө

2017-02-09 11:35:31

2017 оны өвлийн универсиад наадам Казакстаны Алмата хотноо 11 дэх өдрөө буюу сүүлийн өдрөө үргэлжлэн явагдаж, өндөрлөсөн байна. Өвлийн Универсад наадмын хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн төрөл бол хурд хүчний гайхамшиг болсон шайбтай хоккейн спорт юм. Тус наадмын эхний өдөр эхэлж, сүүлийн өдөр дууссан шайбтай хоккейн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, хоккейн өлгий нутаг Канадын оюутны шигшээ баг Чехийн хүчирхэг багтай хүрэл медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдсөн. 3 үеийн турш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан энэ тоглолтод 4:3-ын харьцаатай Канадын шигшээ баг хожиж, 2017 оны өвлийн универсиад наадмын хүрэл медалийн эзэн боллоо.

Харин аваргын алтан медалийн төлөө энэ спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын баг болон энэ наадмыг зохион байгуулагч Казакстаны багууд шалгаран өрсөлдсөн юм. Багууд мөсөн талбайд маш ширүүн өрсөлдөж, ОХУ-ын оюутны шигшээ багийн хоккейчид 1:0-ийн харьцаатай өрсөлдөгч багаа буулган авсанаар аваргын алтан медалийг энгэртээ зүүлээ.

ОУОСХ-оос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг өвлийн универсиад наадам өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр эхэлж, нийтдээ 11 өдрийн турш үргэлжлэн ийнхүү амжилттаа өндөрлөлөө. Өнөөдөр мөн наадмын хаалтын ажиллагаа Алмата мөсөн ордон болсон. Энэ жил ОХУ-ын оюутан тамирчид нйит баг тамирчдыг медалийн тоо болоод чанаараараа тэргүүллээ. Оросын баг нийтдээ 71 медаль хүртсэн бол зохион байгуулагч Казакстаны баг 36 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр удаах байрт эрэмбэлэгдсэн юм. Ирээдүйн тив дэлхий, олимпийн аваргууд төрөн гардаг энэ наадмаас энэ жил ч мөн адил олон шилдэг тамирчид төрөн гарч, дэлхий нийтэд өөрийгөө таниулсан бөгөөд шинэ шинэ дээд амжилтуудаар дүүрэн байж өнгөрлөө. 28 дахь удаагийн өвлийн универсиад наадамд олон улсын оюутны спортын холбооны дүрэм ёсоор 17-28 насны оюутан тамирчид оролцсон юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 58 орноос хүрэлцэн ирсэн 2000 гаруй оюутан тамирчин өвлийн спортын үндсэн 12 төрлөөр 543 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Өвлийн Универсиад наадам өндөрлөлөө  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй