![](/uploads/201702/news/thumb/bfd2be3ef54bbacb6f5771688807da2d_x3.jpg)
Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн хүрээнд Италийн “Наполи” клуб хоёрдугаар сарын 15-нд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын “Сантьяго Бернабеу”-д зочлон тоглоно. Үүний улмаас Италийн “Наполи” багийн хөлбөмбөгчдийг пицца идэхийг хатуу хориглосон журам клубын удирдлагуудын зүгээс гаргажээ. Неаполь хотын сонгодог хоол болох пиццаг идэхийг хориглосноор хөлбөмбөгчид “Реал Мадрид”-ын эсрэг тоглолтод биеийн бэлтгэл дээд зэргээр хангагдах боломж эцэслэн бүрдэх юм байна. Мөн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхийг хатуу хоригложээ.
“Наполи”-гийнхан пицца идэж болохгүй | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.