Шууд Chart

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” сургалт зохион байгуулжээ

2017-02-10 10:02:03

Булган аймаг дахь Цагдаагийн газар, Шүүх, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, “Зарц удирдагч” төрийн бус байгууллагатай хамтран аймгийн долоон суманд “Хүүхдэд ээлтэй орон нутаг-2017” сургалтыг зохион байгуулжээ.

“Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн энэхүү сургалтад Бүрэгхангай, Баяннуур, Могод, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумын нийт 1716 багш, эцэг эх, хүүхэд, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг хамруулсан байна.

Сургалтад хамрагдагсдад Хүүхэд хамгааллын хамтарсан багаар ажиллах арга зүй, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Орон нутгийн иргэдийн хөгжлийн төлөөх идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой “Гэрээр айлчлах аргачлал”-ыг орон нутагт хэрэгжүүлэх арга зүй, Гэр бүлийн тухай хуулинд заасан Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүн, анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өгчээ.


“Хүүхдэд ээлтэй орон нутаг” сургалт зохион байгуулжээ  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй