Шууд Chart

Алдарт дуучин Мадонна 2 ихэр охин үрчилж авчээ

2017-02-10 10:19:58

АНУ-ын алдарт дуучин Мадонна Африкийн Малави улсаас 4 настай ихэр охидыг үрчилж авсан тухай олон улсын хэвлэлүүд онцолж байна. Өнгөрөгч мягмар гарагт Малави улсын шүүх энэ тухай хуралдаж, шүүх хурлаас зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байна.

Шүүхийн шийдвэрт, ихэр охидын ээж тэднийг төрүүлснээсээ хойш 7 хоногийн дараа нас барсан бөгөөд харин охидын эцэг өөр хүнтэй гэр бүл болсон учир, тэднийг асрамжийн газар өгсөн  байна. Дуучин Мадонна өмнө нь буюу 2006 болон 2009 онуудад тус улсаас мөн 2 хүүхэд өргөж авч байсан аж.

Тэрээр энэхүү баяртай мэдээгээ олон нийтийн инстаграм хуудаснаа мэдээлэхдээ охидынхоо хамтаар  авхуулсан зургаа нийтэлжээ. Мадонна өмнө нь 4 хүүхэдтэй байсан бол ийнхүү ихэр охид нэмэгдэж, 6 хүүхдийн ээж болж байна. Дуучин Мадонна Малави улсад Raising Malawi байгууллагаар дамжуулан хүмүүнлэгийн байнгын үйл ажиллагаа явуулдаг. Харин тус байгууллага энэ онд Малави улсад анхны хүүхдийн мэс засал болон эрчимт эмчилгээний төв байгуулж байгаа юм.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алдарт дуучин Мадонна 2 ихэр охин үрчилж авчээ  
Үзсэн: 2291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй