Шууд Chart

Гурилын хангамж хэрэгцээ жигд байна

2013-11-05 13:24:07

Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг таван гурилын үйлдвэр 5500 тонн буудай худалдан авч үйлдвэрлэлээ жигд явуулж байна.

Орон нутгийн үйлдвэрүүдийн нэгдүгээр гурил бөөнөөр 590-600, жижиглэнгээр 600-610 төгрөгийн үнээр иргэдэд хүрч байна.
Гурилын үнэд хяналт тавьж тогтворжуулах арга хэмжээний хүрээнд аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг  дунд үйлдвэрийн газраас орон нутаг дахь үйлдвэрүүдийн гурилын үнэ болон шинээр үйлдвэрлэлд оруулахаар татан авсан буудайн мэдээг долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гараг бүр ҮХАА-н яаманд тогтмол мэдээлж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гурилын хангамж хэрэгцээ жигд байна  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй