Шууд Chart

ТТАХНЭ гуравдугаар улирлаас бүрэн хүчин чадлаар ажиллана

2017-02-12 12:08:47

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд өчигдөр /2017.02.11/ Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахын сацуу тус эмнэлгийн наймдугаар давхарт болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс амбулаторын үйл ажиллагаагаа эхлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторт үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношилгооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн үйл ажиллагааг стандарын дагуу явуулж буйгаа танилцууллаа. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн нэг сарын хугацаанд 11 мянга гаруй хүнд амбулаторын болон урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Энэ оны гуравдугаар улирлаас эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх стационарыг ашиглалтад оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үзүүлж, эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах юм байна.








ТТАХНЭ гуравдугаар улирлаас бүрэн хүчин чадлаар ажиллана  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй