Шууд Chart

С.Бямбацогт: Энэхүү үзэсгэлэн салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох зорилготой

2017-02-12 12:11:55

Хууль зүй, дотоод хэргийн салбарт Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, ШШГЕГ, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар зэрэг 236 төсөвт нэгж, 24207 алба хаагч, 10 үйлдвэрийн газар харьяалагддаг.

Энэ удаагийн үзэсгэлэнд ЦЕГ-ын харьяа “Цагаан шонхор”, “Монгол тамга” ТӨААТҮГ, Хилийн 0119, 0252, 0288 дугаар анги, “Багануур тоосго”, “ШТН”, “Хэрэмт цамхаг”, “Газар ивээл”, “Авдрант хайрхан” ТӨААТҮГ, Хорих 407 дугаар анги, АЕГ-ын хэвлэх цех, ХЗҮХ-ийн хэвлэх үйлдвэр зэрэг байгуулага оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн, иргэдэд худалдав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг зүй зохистой, хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах үүднээс өнөөдөр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Та бүхэн энэ үзэсгэлэнгээс оёдол, барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологи, инновацитай танилцаж, цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт найдаж байна. Салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанар стандарт, загварыг захиалагчид танилцуулах, улмаар эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг илүү оновчтой тодорхойлоход үзэсгэлэнгийн гол зорилго оршиж байгаа юм” гэлээ.








С.Бямбацогт: Энэхүү үзэсгэлэн салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох зорилготой  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй