![](/uploads/201702/news/thumb/730448ac6078251976299c0bdc90192a_x3.jpg)
Германы “Бундес лиг”-ийн тэмцээний шинэ улирал эхлээд хэдийн 20 тойргийг ардаа үдээд байна. Лигийн тэмцээний 20-р тойрогт хүснэгтийн 2-р байрт эрэмбэлэгдэж байгаа “Лайпциг” оноо авч чадаагүй учраас хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байгаа “Байерн Мюнхен”-д ардаа бичигдэж байгаа багаасаа 7 оноогоор холдох боломж гарсан. Карло Анчелоттигоор удирдуулсан “Байерн” улирлын 20 дахь тоглолтдоо “Ингольштадт”-ын талбайд зочилсон. “Байерн”-ын залуус энэ өдөр өрсөлдөгчөө бүх талаараа илүүрхэн тоглож байсан ч үндсэн цагт гоол оруулж чадаагүй. Гэсэн ч тоглолтын төгсгөлд буюу шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Чили залуу Артуро Видаль тооны харьцааг 1:0 болгосон. Удахгүй бүл нэмэх гэж байгаа тэрээр энэ гоолын дараа бөмбөгөө "гэдсэндээ" хийж, гоолын баяраа тэмдэглэсэн юм. Үүнээс нэгхэн минутын дараа талбайд сэлгээгээр орж ирсэн Арьен Роббен дахин нэг гоол оруулж, багийнхаа хожилд нэн чухал үүрэг гүйцэтгэлээ. Нидерланд довтлогч Роббены хувьд энэ улирлын 7 дахь гоолоо оруулсан бөгөөд баг нь 49 оноотой болсоноор лигийг итгэл төгс тэргүүлж байна.
"Байерн" лигээ тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.