23 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээний хүрээнд кросс ангиллаар явагдсан энэ удаагийн гараанд эмэгтэйчүүдээс энэ өдөр Чехийн алдарт тамирчин Ева Самкова шилдэг нь байлаа. Сочигийн олимпийн аварга, 23 настай Ева энэ жилийн дэлхийн цомд кросс ангиллын 2 дахь түрүүгээ хүртсэн нь энэ байлаа. Харин түүний араас АНУ-ын тамирчин Линдсей Якобеллис, Францын Хлое Треспоч нар барианд оржээ. Нийлбэр оноогоор нийт тамирчдыг Австралийн Билли Брохофф 3700 оноотой тэргүүлж байна. Харин Ева Самкова түүнээс 130 онооны дутуутай 2-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.
Ева Самкова хоёр дахь гараандаа өнгөллөө | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.