Шууд Chart

Ирэх оны төсөвт зэсийн үнийг 6800 ам.доллароор тооцжээ

2013-11-05 14:19:04

Манай улс ирэх оны төсөвтөө зэсийн үнийг 6800 ам.доллароор тооцсон байна. Өнгөрсөн сард “Блүүмберг”-ээс эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар  ирэх онд зэсийн үнэ 6450 ам.доллар болж буурна гэсэн дүн гарчээ.

2012 оны гүйцэтгэлээр манай улс зэсийн үнийг 7872 ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7336 ам.доллар хэмээн тооцож байсан бол энэ жил 500-1000 орчим доллароор буулган тооцож байна.
 
Олон улсын зах зээл дээр цаашид зэсийн үнэ үргэлжлэн буурч болзошгүйг төмөрлөгийн үйлдвэрүүдийн хувьцааны үнийн уналттай холбон тайлбарлах эдийн засагчид олон байгаа аж. Тодруулбал, Өмнөд Солонгосын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Поско”-гийн хувьцааны ханш энэ оны худалдааных нь урьдчилсан төлөв гарсны дараа 1.1 хувиар унасан. Цахилгаан барааны үйлдвэрлэгч “LG Electronics Inс”-ийн хувьцааны ханш өнгөрсөн улиралд ашиг орлого нь буурснаас шалтгаалаад 3.3 хувиар унажээ.
 
Улмаар “Minyanville Media” цахим хуудаст мэдээлснээр энэ жилийн сүүлээр зэсийн ханш 13 хувиар унах аж.  Харин “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар тонн зэсийн үнэ өнгөрсөн онд дунджаар 7995 ам.доллар байсан бол 9-р сарын байдлаар  7210 “ногоон” болоод байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ирэх оны төсөвт зэсийн үнийг 6800 ам.доллароор тооцжээ   
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй