Өмч хөрөнгийг нь галын аюулаас хамгаалсан цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Отгонбаяр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Шинэбаяр нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа бусдын өмч хөрөнгийг галын аюулд өртөхөөс хамгаалсан байна.
Алба хаагчид энэ сарын 12-13-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус хорооны нутаг дэвсгэр орших "Их Монгол" ХХК-ийн уурын зууханд гал гарч байсныг шуурхай очиж шалгаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
"Их Монгол" ХХК-ийн захирал Н.Баттулга алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.