![](/uploads/201702/news/thumb/40a333744e9504724d00c7eae648d6ad_x3.jpg)
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний 2016-17 оны улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр АНУ-ын “Аризона Койотес”, Канадын “Калгари Флэймс”-ийн талбайд зочиллоо. Энэ өдөр тэд өрсөлдөгчөө 3 үеийн 60 минутын турш илүүрхэн тоглож, үндсэн цагт 5:0-ийн харьцаатай хожжээ. Энэ тоглолтын баатар Кристиан Дворак байлаа. Тэрээр 2 шайб хаалганд оруулж багийнхаа ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн. Ман Чех довтлогч Мартин Ганзал, Жордан Мартинук, Райан Уайт нар нэг шайбыг оруулж, “Аризона” улирлын 19 дэх хожлоо авчээ. Харин “Калгари” 57 тоглолтоос 28-д нь хожсон амжилтаараа өрнөд бүсийн 9-р байрт эрэмбэлэгдэж байна.
"Калгари" талбайдаа хожигдлоо | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.