Шууд Chart

"Уарриорс" 9 дэх ялагдлаа хүлээлээ

2017-02-14 17:55:58

АҮСБХ-ны лигийн тэмцээний 2016-2017 оны улирлын тоглолтууд эхлээд 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Лигийн 30 баг тус бүр одоогоор 53-57 тоглолт хийгээд байна. Өнөөдөр лигийн өрнөд бүсийг тэргүүлэгч “Голден Стэйт Уарриорс”, “Денвер Наггетс”-ийн талбайд зочилжээ. Энэ өдөр талбайн эзэн баг “Денвер”-ийн залуус тоглолтын эхнээс оноогоор хошуучилж, эхний хагаст 79:54-ийн харьцаатай “Денвер”-ийн тэргүүлэл дор өндөрлөжээ. Тэднээс гарааны 5 тоглогч нь 10-аас дээш оноо авсан. Тэр дундаа Серби легионер Николиа Иокич онцгой сайн байлаа. Тэрээр 17 оноо авч, 21 удаа самбараас бөмбөг аван,12 оновчтой дамжуулалтыг багийн хамтрагчиддаа өгчээ. Мөн Испани довтлогч Хуан Эрнангомес, Уилл Бартон, Жамир Нельсон нар шилдэг тоглолтыг үзүүлж, тус бүр 20-оос дээш оноо авчээ. “Денвер” багаараа жигд сайн тоглолт үзүүлэхийн зэрэгцээ нийтдээ 24 удаа холын зайн шидэлтээ цагаригт оруулжээ. Харин “Алтан Мужийн Дайчдаас лигийн шилдэг довтлогчдын нэг Кевин Дюрант 25 оноо аван сайн тоглолтоо үзүүлсэн ч баг нь 132:110-ын харьцаатай хожигджээ. “Голден Стэйт Уарриорс”-ын хувьд өнгөрсөн улирлын 82 тоглолтод 9 хожигдож, 73 хожин шинэ дээд амжилтыг тогтоож байсан бол одоогоор 55 тоглолт хийснийхээ 9-д нь хожигдоод байна. Гэсэн ч “Уарриорс” өрнөд бүсийнхээ тэргүүн байрт бичигдсэн хэвээр байна. Харин Майкл Мэлоун дасгалжуулагчтай “Денвер Наггетс” 25 хожиж 30 хожигдсон үзүүлэлтээр энэ бүсийн 8-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Уарриорс" 9 дэх ялагдлаа хүлээлээ  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй