![](/uploads/201702/news/thumb/ffc1dc351833bf8df312ae795588818f_x3.jpg)
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний түүхт 100 дахь улирлын тоглолтууд эхлээд 4 сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Лигийн багууд одоогоор 60 орчим тоглолтод оролцоод байна. Өнөөдрийн хувьд лигийн хувьд лигийн хүрээнд нийтдээ 7 тоглолт боллоо. Эдгээрээс “Ванкувер Кэнакс” лигийн өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс” багуудын тоглолт олны анхаарлын төвд байлаа. АНУ-ын Пенсилванни мужийн Питтсбург хотын “Пингвинс” баг өнөөдөр “Консол Энержи Центр”-дээ Канадын “Ванкувер Кэнакс”-ыг хүлээн авлаа. Энэ өдөр ОХУ-ын шигшээ багийн супер од, “Пингвинс”-ийн шилдэг довтлогч Евгений Малкин бэртлээ бүрэн эдгээн, эргэн талбайдаа гарсан байна. Евгений Малкиний энэ тоглолтын эхний шайбыг хаалганд оруулсан. Тэрээр энэ улирал 23 гоол оруулж, 33 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Улмаар багийн ахлагч Сидней Патрик Кросбигийн дамжууулалтаар Жейк Гюнцель 2 дахь гоолыг оруулсан байна. Канадын шигшээ багийн ахлагч, өдгөө 29 настай алдарт хоккейчин Сидней Кросби ингэснээр ҮХЛ дэх 999 дэх оноогоо авлаа. Тэрээр лигийн түүхэнд 1000 оноонд хүрсэн 86 дахь тоглогч болоход одоо ердөө нэг л оноо авах үлдлээ. Стэнлийн цомын 4 удаагийн эзэн алдарт “Питтсбург Пингвинс” өнөөдөр ийнхүү өрсөлдөгч багаа 3 үеийн 60 минутын турш илүүрхэн тоглож, үндсэн цагт 4:0-ийн харьцаатай хожжээ. Харин “Ванкувер Кэнакс” энэ өдрүүдэд хийж байгаа аялан тоглолтынхоо ихэнхид нь хожигдоод байна. Тэд одоогоор 57 тоглолтын 25-д нь хожсон амжилтаар өрнөд бүсийн 10-р байрт лигийг үргэлжлүүлж байгаа юм. Харин “Пингвинс” 35 хожиж, 75 оноо цуглуулсан амжилтаараа дорнод бүсийн-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.
Сидней Кросби 999 дэх оноогоо авлаа | ||
Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.