Шууд Chart

Торонто улирлын оргил амжилтаа үзүүллээ

2017-02-15 17:15:57

Зуун жилийн түүхтэй үндэсний хоккейн лигт 100 дахь жилдээ тоглож байгаа дорнод бүсийн шилдэг багуудын нэг алдарт “Торонто Мэйпл Лифс” энэ өдөр бүсийн хүчтэй өрсөлдөгч “Нью-Йорк Айлендерс”-ийг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Канад улсын Онтарио мужийн Торонто хотноо болсон энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгч багаа бүх талаараа илүүрхэн тоглож, 7:1-ийн харьцаатай хожжээ. Энэ өдөр тэд 7 гоол оруулсан нь энэ улирал нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан үзүүлэлт болсон. Торонтогийн хоккейчдоос 2017 оны NHL-ийн драфтын тэргүүн сонголт, 19 натсай Остон Мэттьюс 2 гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн байна. Тэрээр энэ улирал 27 гоол оруулж, 19 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ Мэттьюс лигийн бүх тамирчдыг 30 гоол оруулсан амжилтаараа тэргүүлж байгаа Сидней Кросбигоос ердөө 3 гоолоор хоцорч байгаа юм. Мөн лигт эхний жилдээ тогглож байгаа түх хоккейчдыг амжилтаараа тэргүүлж байна. Торонтогийн шилдэг хаалгач Фредерик Андерсен ҮХЛ-ийн 100 дахь хожлоо авсан нь энэ тоглолтын онцлох үйл явдал байлаа. 5 дахь жилдээ лигт тонлож байгаа Фредерик Андерсен энэ өдөр “Айлендарс”-аас ирсэн нийт 34 цохилтыг амжилттай хааж, багийнхаа хожилд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин “Айлендерс”-ийн хувьд шинэ дасгалжуулагч Доуг Уэйтийн удирдлага дор сүүлийн 14 тоглолтоос ердөө 10 оноо авсан нь хүснэгтийн байр эхрах гол шалтгаан болж байна. Тэд одоогоор 60 оноо авсан амижлтаар дорнод бүсийн 10-р байр бичигдэж байгаа бол “Торонто Мэйпл Лифс” тэднээс 3 онооны илүүтэй энэ бүсийн 8-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Торонто улирлын оргил амжилтаа үзүүллээ  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй